Харьцуулалт болон бүтэц тодорхойлсон график байгуулах техник

Амралтын өдрийн мэнд хүргэе. Та бүхэн сайхан амарч байна уу. Улиралын ажил эхэлсэн, цаг зав муутай байгаа ч сайтынхаа мэдээллийг аль болох таслахгүйгээр оруулах төлөвлөгөөтэй байна. Мөн бид EXCEL Expert хэмээх онлайн сургалтын хөтөлбөрийг боловсруулж дууссан бөгөөд эхний нийтлэл бичигдэж эхэлсэн. Зиак ойрд хийгдэж буй ажлын хувьд иймэрхүү байна. Өнөөдрийнхөө нийтлэлээр харьцуулалт болон бүтэц гэсэн хоёр үзүүлэлтийг илрэхийлсэн баганан хэлбэрийн график хэрхэн байгуулах тухай авч үзэх болно.

Зар сурталчилгаа

Үүссан асуудал

Бидэнд 18 аймагт борлуулсан 4 төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын мэдээлэл өгөгдсөн байна. Мэдээллийг дараах зурагт үзүүлэв.

Энэ өгөгдсөн мэдээллээр харахад эвтэйхэн бөгөөд маш ойлгомжтой график байгуулах шаардлага гарсан. Мэдээж энэ төрлийн мэдээллээр дугуй хэлбэртэй график үүсгэх боломжгүй. Мөн шугаман болон баганан хэлбэрийн график үүсгэж болох боловч харахад маш ойлгомжгүй хэлбэртэй болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Дээрх хоёр төрлийн графикаас бид ямар ч дүгнэлт хийх боломжгүй харагдаж байна. Тэгвэл бидэнд ямар төрлийн график хэрэгтэй бэ? яаж ойлгомжтой байдлаар графикыг байгуулах бэ гэсэн асуудал үүсч байна. Иймээс одоо энэхүү асуудлыг хамтдаа шийдвэрлэе.


Асуудлыг шийдвэрлэсэн нь

Бидэнд шугаман болон баганан хэлбэрийн график тохиромжгүй гэдэг нь тодорхой боллоо. Тэгвэл бид үүнд бүтэц болон харьцуулалтыг харуулах боломжийг олгосон Stacked Column хэлбэрийн графикыг ашиглана. Тус графикын байршлыг дараах зурагт үзүүлэв.

Зар сурталчилгаа

Тус загвараар графикы байгуулахын тулд юуны өмнө өгөгдсөн мэдээллийг сонгож, Insert цэснээс Stacked Column хэлбэрийн графикыг сонгоно. Манай жишээний хувьд A1:E18 мужийн мэдээлэл өгөгдсөн мэдээлэл байна. Үүний үр дүнд бидний хүссэн график анхны хэлбэрээр үүсэх болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Одоо үүссэн графикт бага зэргийг тохируулагыг хийж, баганын өргөнийг нэмэгдүүлэх буюу хоорондын зайг багасгана гэсэн үг юм. Үүний тулд Stacked Column графикыг идэвхжүүлж, хулганын баруун товчийг дарах замаар Format Data Series … коммандыг өгнө. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Үүний үр дүнд Excel программын баруун гар талд график формат тохиргооны нэмэлт цонх үүснэ. Тус цонхонд дараах зурагт үзүүлсний дагуу тохиргоог хийнэ.

Энэ үйлдлийн дараа бидний график дараах загвартай болсон байна.

Ингээд л бидний хүссэн график бэлэн боллоо. Графикын өнгө будаг, бусад дизайныг та өөрөө Format Data Series …  коммандаанаас сонгож тохируулж болно. Танд амжилт хүсье. Туршаад үзээрэй.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares