Учир нь үл олдох =RAND()

Яагаад гэсэн хэн нэгний асуултанд зарим тохиолдолд хариулах хариулт олддоггүй. Жишээлбэл компьютерын үйлдлийн системд CON гэсэн нэртэй фолдер үүсгэж болддогүй. Яагаад гэдгийг тухайн үед хэн ч мэддэгүй байсан. Гэтэл саяхнаас нэг нийтлэл уншиж байтал үүний учир буюу хариулт нь олдлоо. Маш энгийн. Microsoft корпорацийг үүсгэн байгуулагч Билл гейтсыг багад нь ч юмуу залуу байхад нь ч юмуу CON гэж хочилдог байсан юм байна. Тэгээд л мань эр өөрийн зохиосон үйлдлийн системдээ CON нэртэй фолдер үүсгэхийг хориголчихсон юм байна. Яг үүнтэй адилаар WORD программ дээр нэгэн сонирхолтой асуудал байдаг юм байна. Та зүгээр л өөрийнхөө Word программыг нээгээд =RAND(10,2), эсвэл =RAND(3,2) гэсэн томьёолол бичээд ENTER коммандыг өгөөд үзээрэй.

Зар сурталчилгаа

D_20130906Үүний үр дүнд дараах хариулт гарч байна.

D2_20130906

Ерөнхий зүй тогтолыг ажиглабал ямар ч байсан 10 гэсэн утга нь 10 мөр текстийг оруулж байна. Харин нөгөө 2 гэсэн үзүүлэлт нь ямар утга илэрхийлж байгаа мэдэхгүй. Гэхдээ яагаад заавал RAND функцээр текст гарч ирээд байгааг бүр ч ойлгохгүй байна.

Үүний учир начрыг мэддэг хүн байвал Сэтгэгдэл хэсэгт хариултыг нь үлдээгээрэй.

Зар сурталчилгаа

 

 

Бусадтай хуваалцах

Зар сурталчилгаа

2 Responses to Учир нь үл олдох =RAND()

  1. 11 хэлдэг:

    10 gdg n 10 mur buyu tasalj uguulber bichgdeh
    2 gdg n uguulberiin too bn. Jihsee n 1,1 bol 1 murtei 1 uguulber
    1,2 gvel 1 murtei 2 uguulber

  2. Excel.mm хэлдэг:

    kkk tiim bn. Gyarhai umaa

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares