Төлбөрийн нэхэмжлэл буюу Invoice Manager загварын танилцуулга

Өглөөний мэнд залуучууд. Утаа униар байхгүй сайхан өглөө байна. Өнөөдөр та бүхэндээ EXCEL.mn сайтаас гаргадаг ээлжит нэгэн бүтээлээ танилцуулахаар боллоо. Энэ бол Invoice Manager буюу төлбөрийн нэхэмжлэл автоматаар бэлтгэдэг Excel загвар юм. Манай нягтлангуудад өдөр тутам тулгардаг нэг асуудал бол төлбөрийн нэхэмжлэл бичих явдал юм. Зарим нэг нягтлангууд маань өөрийн гэсэн төлбөрийн нэхэмжлэл бичдэг Excel загвартай байдаг бол зарим нягтлангууд маань интернэтээс төлбөрийн нэхэмжлэлийн загвар шууд татаж, тухай бүр нь төлбөрийн нэхэмжлэлээ бичдэг. Төлбөрийн нэхэмжлэл бичихэд хөөрхөн хугацаа зарцуулдаг тул миний бие энэ асуудлыг шийдэхээр Invoice Manager гэсэн загварыг боловсруулсан болно. Зиак ингээд та бүхэн Invoice Manager загвартай танилцаарай.

Зар сурталчилгаа

Бидний боловсруулсан энэхүү загвар нь маань анхны хувилбар бөгөөд тус загварыг цаашид хөгжүүлэх олон олон шинэ санаанууд байгаа тул тус загварыг цаашид хөгжүүлж, улам бүр боловсронгуй болгох тал дээр анхаарч ажиллах болно. Уг загварыг миний бие Invoice Manager  загвар гэж нэрлэж байгаа бөгөөд тус загвар маань үндсэн 2 sheet -нээс бүрдэнэ.


Info sheet:

Тус sheet-нд төлбөрийн нэхэмжлэл бичиж буй компанийн нэр, лого, дансны дугаар, захирал, нягтлан бодогч нарын нэр зэрэг компанийн үндсэн мэдээллүүд агуулагдана. Эдгээр мэдээллийг тухайн хэрэглэгч гараас нэг удаа оруулж өгнө.

Энэ хуудсанд компанийн лого-г саарал өнгөөр хүрээлэгдсэн цагаан талбарт хуулж тавина. Логоны хэмжээг тус цагаан талбарт багтаах ёстой.


Invoice sheet: 

Энэ хуудсанд Info sheet-нд оруулсан мэдээлэлд үндэслэн төлбөрийн нэхэмжлэл автоматаар үүснэ. Invoice sheet-ний загварыг дараах зурагт үзүүлэв.

Зар сурталчилгаа

Invoice sheet-ний дээд хэсэгт уг загварын удирдлагын самбар агуулагдана.

  1. Хэвлэх: Энэ коммандыг өгсөнөөр төлбөрийн нэхэмжлэл A5 хэмжээтэй буюу A4 цаасны талд хэвлэгдэнэ.
  2. Нэмэх, хасах: Энэ комманд нь тухайн төлбөрийн нэхэмжлэлд хэдэн төрлийн бүтээгдэхүүний нэхэмжлэл явуулах эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл Нэмэх коммандыг өгсөнөөр төлбөрийн нэхэмжлэлийн мөрийн тоо нэмэгддэг бол, Хасах коммандыг өгсөнөөр төлбөрийн нэхэмжлэлийн мөрийн тоо хассагддаг. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
  3. НӨАТ: Хэрэв НӨАТ гэсэн талбарийг идэвхжүүлбэл тухайн төлбөрийн баримтанд НӨАТ-ийг тооцоолж, үндсэн барааны төлбөр дээр НӨАТ-ийг нэмэмгдэж харуулна. Эсрэг тохиолдолд НӨАТ-гүй үнээр төлбөрийн нэхэмжлэл үүснэ.
  4. НХАТ: Хэрэв НХАТ (нийслэл хотын албан татвар) гэсэн талбарыг идэвхжүүлбэл тухайн бараа үйлчилгээний төлбөр дээр НХАТ-ыг нэмж тооцоолон, төлбөрийн нэхэмжлэлийг үүсгэнэ.
  5. Хэл сонгох: Уг загвар нь Монгол болон Англи хэл дээр төлбөрийн нэхэмжлэлийг үүсгэнэ. Хэрэв Монгол хэл дээр төлбөрийн нэхэмжлэлийг үүсгэх шаардлагатай бол Data List-нээс Монгол хэл гэсэн сонголтыг хийнэ.

Invoice Manager загвар нь туслах чанартай 3 коммандыг агуулдаг. Тус комманд нь загварын толгойн хэсэгт байрлах компанийн нэрний үсгийн фонтыг тохируулдаг. Компанийн нэр урт богино зэрэг байдлаас хамаарч тухайн загварт багтах, багтахгүй байх зэрэг тохиолдолууд үүсдэг. Энэ асуудлыг бид үсгийн фонтыг томруулах, жижигрүүлэх байдлаар шийдвэрлэж загварчилсан.

Тус 2 тохиргооны хажууд улаан өнгөтэй товч байх ба энэ нь Invoice Manager загварын хамгаалалтыг сэргээх зориулалттай комманд болно.

Invoice Manager загвар нь дээрх үйлдлүүдийг хийхээс гадна нэхэмжилж буй мөнгөн дүнг Монгол болон Англи хэл дээр текстэн хэлбэрт оруулж, төлбөрийн баримтыг үүсгэдэг. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Монгол хэл дээр харагдах байдал

Ангил хэл дээр харагдах байдал

Invoice Manager загварын талаарх хөдөлгөөнт зургийг доор орууллаа.

Хэрэв та INVOICE Manager загварыг сонирхож байгаа бол 8888-0946 утсаар бидэнд холбогдож авч болно. Загварын үнэ 30,000 төгрөг. Мөн тус загварын хөгжүүлэлтэнд өөрийн санал хүсэлт өгөхийг хүсвэл 8888-0946 утсанд холбогдоорой. Та бүхний ажилд амжилт хүсье.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares