Тоог огноонд хөрвүүлэх нь

За уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Ойрд ажил ихтэй байлаа. Одоо ч гэсэн ажил маань жигдэрээгүй л байна. Өнөөдөр өнгөрчихвөл ч бас ч гэж гайгүй болно. Яагаад гэвэл ажлын тайланг өнөөдөр хэлэлцэнэ. Уул нь өчигдөр хэлэлцэх ёстой байтал хэн нэг нь хуралд ирж амжаагүйгээс шалтгаалж, хурал хойшилсон. Яг одоо бол хурлаа хүлээгээд л сууж байна. Зиа ингээд миний хувьд нэг иймэрхүү. Одоо гол асуудалдаа орцгооё. Өнөөдрийнхөө нийтлэлээр Excel программ дээр тоон утгаар өгөгдсөн огноог хэрхэн огноо төлөвт хөрүүлэх бэ гэсэн нэгэн нийтлэлтийг авч үзье.

Зар сурталчилгаа

Үүссэн асуудал

Надад нэг иймэрхүү мэдээлэл байна. Уул нь он сар өдрийг илэрхийлсэн тоон утга байгаа юм. Иймэрхүү мэдээлэл хаанаас гарч ирсэний мэдэхгүй. Ямар ч байсан надад байна.

CDatee_1

Дээрх мэдээллийг бид нар дараах хэлбэрт оруулах шаардлагатай болсон.

CDatee_2

Хэрхэн яаж ийм хэлбэрт оруулсан талаар одоо та бүхэндээ тайлбарлая.

Асуудлыг шийдвэрлэсэн нь

Дээрх мэдээллийг мэдээж гараар бичиж огноо төлөвт оруулна гэж байхгүй. Гэхдээ яахав, мэдэхгүй, чадахгүй, уйгагүй ажилладаг хэн нэг нь гараар бичиж магадгүй. Хэрэв мэдээлэл хэдэн мянган мөр байсан бол гэсэн асуултыг байнга өөртөө тавьж бай. Тэгвэл та өөр гарц хайж олох болно.

Зар сурталчилгаа

За одоо асуудлаа шийдэцгээе. Бид тоон мэдээллийг огноо төлөвт оруулахын тулд мэдээж тоон мэдээллийн бүтцийг судлана. Тоон мэдээллийн шинж тэмдэгийг харцгаая.

  1. Өгөгдсөн тоон мэдээлэл огнооны утгыг илэрхийлсэн байна.
  2. Огнооны бүтэц нь ОНСАРӨДӨР гэсэн форматтай байна.
  3. Тэгэхээр огнооны ОН нь 4 оронтой гэсэн үг.
  4. Азаар САР ӨДӨР нь тогтмол 2 оронтойгор илэрхийлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл 1 сар гэдийг 01, 9-ны өдөр гэдийг 09 гэх мэтчилэнгээр.

Тэгвэл бид дээрх тоон мэдээллийг огноо төлөвт оруулахын тулд DATE функцийг ашиглана.

=DATE(ОН,САР,ӨДӨР)=САР/ӨДӨ/ОН жишээ нь =DATE(2000,10,01)=10/01/2012

Бид тэгвэл ОН, САР, ӨДРИЙГ тоон форматтай мэдээллээс хэрхэн салгаж авах бэ гэсэн асуудал үүсч байна. Үүнийг бид LEFT, MID, RIGHT функцүүд ашиглах замаар салгаж авна.

Жишээлбэл:

  • LEFT(20120102,4)=2012
  • MID(201210102,5,2)=01
  • RIGHT(20120102,2)=02

Бид эдгээр функцүүдийг ашиглах замаар доор дурдсан томьёог бичнэ. Үүнд:

=DATE(LEFT(A2,4),MID(A2,5,2),RIGHT(A2,2))

Энэ томьёог ашиглабал:

CDatee_3

Ингээд бид тоон мэдээллийг огноод хөрвүүлж чадлаа. Та бүхэн туршаад үзнэ биз.

Өөр нэгэн хувилбар

Одоо тоон мэдээддлийг огноог хөрвүүлэх өөр нэгэн хувилбарыг авч үзье. Бид өмнөх аргад DATE функцийг ашиглаж байсан. Харин одоо тус функцийг ашиглахгүйгээр (бусад функц болох LEFT, MID, RIGHT функцийг ашиглана)огноо төлөвт хөрвүүлье. Бид DATE функцийн оронд & болон "/" гэсэн тэмдэглэгээг ашиглана.

& тэмдэглэгээ нь хоёр мэдээллийг өөр хооронд нь нэгтгэдэг тэмдэглэгээ юм. Жишээлбэл 2012 болон 10 гэсэн тоонуудыг & тэмдэглэгээ ашиглан нэгтгэе.

=2012&10=201210

болно. Гэхдээ энэ үр дүн текстэн төлөвт хөрвөнө. Иймээс тоон төлөвт оруулахын тулд томёог:

=2012&10=201210*1

гэж өргөтгөнө.  Ингэснээр дээрх үр дүн 201210 гэсэн тоо болж хувирна.

Огноо төлөвт он сар өдөр маань / зураасаар тусгаарлагддаг учраас бид "/" тэмэдглэгээг ашиглана.  За одоо томьёогоо бичие.

=(LEFT(A2,4)&"/"&MID(A2,5,2)&"/"&RIGHT(A2,2))*1

Энэ томьёог ашиглабал:

CDatee_4

Ингээд л тоон төрлийн мэдээллийг огноо төлөвт хөрвүүлж байгаа юм даа. Та хэзээ нэгэн өдөр иймэрхүү мэдээллэлтэй таарвал асуудлыг ингэж шийдэх нь байна шдээ. Танд амжилт хүсье.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

6 Responses to Тоог огноонд хөрвүүлэх нь

  1. Nomin хэлдэг:

    Баярлалаа… Сурчихлаа

  2. ODNOO хэлдэг:

    BAYARLALAA SURSAN

  3. ganaa хэлдэг:

    Сайн байна уу Он сар өдрийг хасаж тооцдог томъёо зааж өгөөч. Өөрөө хэлбэл 2015/04/29-өөс 1999/12/31-г хасахад 15 жил 03 сар 28 хоног гэж гарахаар

    • mendee хэлдэг:

      ganaa-d iimerhuu bj bolno A9 deer ognoo bichne =IF(A9="","",YEAR(DATE(YEAR(TODAY())-YEAR(A9),MONTH(TODAY())-MONTH(A9)+1,DAY(TODAY())-DAY(A9)+1))-1900&" жил "&IF(MONTH(DATE(YEAR(TODAY())-YEAR(A9),MONTH(TODAY())-MONTH(A9)+1,DAY(TODAY())-DAY(A9)+1))-1=0,"",MONTH(DATE(YEAR(TODAY())-YEAR(A9),MONTH(TODAY())-MONTH(A9)+1,DAY(TODAY())-DAY(A9)+1))-1&" сар ")&IF(DAY(DATE(YEAR(TODAY())-YEAR(A9),MONTH(TODAY())-MONTH(A9)+1,DAY(TODAY())-DAY(A9)+1))-1=0,"",DAY(DATE(YEAR(TODAY())-YEAR(A9),MONTH(TODAY())-MONTH(A9)+1,DAY(TODAY())-DAY(A9)+1))-1&" єдєр"))

  4. mendee хэлдэг:

    ganaa-d iimerhu bj bolno 49-d ognoo oruul =IF(A9="","",YEAR(DATE(YEAR(TODAY())-YEAR(A9),MONTH(TODAY())-MONTH(A9)+1,DAY(TODAY())-DAY(A9)+1))-1900&" жил "&IF(MONTH(DATE(YEAR(TODAY())-YEAR(A9),MONTH(TODAY())-MONTH(A9)+1,DAY(TODAY())-DAY(A9)+1))-1=0,"",MONTH(DATE(YEAR(TODAY())-YEAR(A9),MONTH(TODAY())-MONTH(A9)+1,DAY(TODAY())-DAY(A9)+1))-1&" сар ")&IF(DAY(DATE(YEAR(TODAY())-YEAR(A9),MONTH(TODAY())-MONTH(A9)+1,DAY(TODAY())-DAY(A9)+1))-1=0,"",DAY(DATE(YEAR(TODAY())-YEAR(A9),MONTH(TODAY())-MONTH(A9)+1,DAY(TODAY())-DAY(A9)+1))-1&" єдєр"))

  5. ganaa хэлдэг:

    mendeed bayarllaa. sain oilgosongui uuchlaarai

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares