Тоогоор наадах урлаг [1-3]

"Тоо гэдэг бол аливаа программчлалын үндэс суурь гэж би ойлгодог." гэж хэлээд том том бас чадалтай программистуудын өмнө бууртчих юм болов уу. Гэхдээ яахав дээ хувь хүн өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй шүү дээ. Яагаад ингэж бодох болов гэдийг та бүгд өнөөдрийн нийтлэлийг уншаад ойлгох болно. Өнөөдөрийн нийтлэлээр тоогоор хэрхэн зураг зурж болох бэ гэсэн нийтлэлийг авч үзнэ. Зураг гэхээр та бүгд дөрвөлжин, гурвалжин, гар зураг гэж ойлгож болохгүй. Энэ бол уран зураг, фото зурагийг хэрхэн Excel программ дээр зурдагийг та бүхэнд үзүүлэх болно. За ингээд нийтлэлээ эхэлцгээе. Та бүхэн туршаад үзээрэй.

Зар сурталчилгаа

Бидэнд Excel программ дээр Sheet1 нэртэй хуудсанд 125х125 харьцаатай тоон мэдээлэл өгөгджээ. Дараах зурагт хэсэгчилэн харуулав. Тоон мэдээлэл байршиж буй Worksheet-ийн нэр Sheet1 гэсэн нэртэй болохыг дахин ахааруулъя.

Drawing_1

Өөрөөр хэлбэл A1:DU125 мужид дээрх тоон мэдээлэл өгөгджээ. Тэгвэл энэхүү тоон мэдээлэл ямар учиртай тоо болохыг одоо бүгдээрээ таацагаая. Энэхүү тоон мэдээллийг нийтлэлийг доод хэсэгт татаж авах боломжтойгоор байршуулсан байгаа болно.

Юуны өмнө та бүгд дараах зааварын дагуу Excel программ дээр зураг зурах алхамыг хийж гүйцэтгээрэй.

Excel программын Developer цэснээс дараах зурагт үзүүлсний дагуу Macro Button үүсгэнэ.

Зар сурталчилгаа

Drawing_2

Дээрх алхамтай зэрэгцээд дараах Assign Macro цонх давхар үүсэх болно.

Drawing_3

Assign Macro цонхноос New комманд өгөхөд Visual Basic Editor программ нээгдэх ба тус цонхонд дараах VBA кодыг бичнэ.

Sub Button1_Click()
Range("A:DU").ColumnWidth = 1
Range("1:125″).RowHeight = 7
ActiveWindow.Zoom = 40
For i = 1 To 125
For j = 1 To 125
Sheets("Sheet1″).Cells(i, j).Interior.Color = Sheets("Sheet1″).Cells(i, j).Value
Sheets("Sheet1″).Cells(i, j).ClearContents
Next j
Next i
End Sub

Drawing_4

Drawing_5

Ингээд Excel программд шилжээд Macro Button дээр дарахад бидний өмнө харж байсан тоо юу болж хувирахыг та бүхэн харцгаая.

Drawing_6

Дээрх зураглалыг Excel программ дээр зурах амархан байлаа. Тэгвэл төмөр нь байвал машиныг хийчих л юм байна гэдэг шиг тоо нь л байвал энэ зургийг зурчих л юм байна гэсэн ойлголт та бүхэнд төрж байгаа байх. Тэгвэл энэхүү зураглалын тоог хэрхэн яаж хийх бэ гэсэн асуулт урган гарч байна. Хэрхэн яаж гэдгийг дараагийн нийтлэлээр авч үзэх болно. Мөн энэхүү загварчлалын ард ямар процесс явж байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарлах болно.

Үндсэн мэдээллийг татаж авах

Зар сурталчилгаа

 

 

Бусадтай хуваалцах

One Response to Тоогоор наадах урлаг [1-3]

  1. Мөнхөө хэлдэг:

    Энэ макрог турших гэсэн маш удаан бүр маш удаан уншиж байна. Хурдан уншуулах арга байдаг уу

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares