Тодруулагч

Сайн байцгаануу. Та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргье. Нийтлэл бичээгүй нэлээд удсан байна. Ойрд нэг загвар дээр ажиллаад, тэрийгээ дуусгах гэж улайраад нийтлэл бичих ч завгүй хэд хоног өнгөрлөө. За энэ ч яахав. Өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэнд ТОДРУУЛАГЧ гэсэн нэгэн VBA техникийн талаар танилцуулах гэж байна. Та бүхэн тодруулагч гэдэг зүйлийг мэднэ байх. Бид тодруулагчийг гол төлөв маркер гэж  нэрлэдэг. Цаасан дээр бичсэн хэрэгтэй зүйлийг маркераар тодруулж, тэмдэглэдэг. Тэгвэл Excel программ дээр маркер буюу тодруулагчийг хэрхэн хийх талаар тайлбарлая. Бидэнд дараах мэдээлэл өгөгдсөн байна.

Зар сурталчилгаа

Marker-1

Бид энэхүү мэдээллээс дурын нэг нүдний мэдээллийг сонгоход автоматаар тухайн сонгосон нүдэнд харгалзах мөр өнгөөр будагдан харагддаг нэгэн техникийг хийх шаардлагатай болсон. Жишээлбэл B3 нүдийг сонгоход 3-р мөр шараар будагддаг байдлаар загварчлах ёстой. Гэхдээ заавал мэдээлэл агуулсан нүд гэж энэ техникийн хувьд хязгаарлахгүй. Дурын нэг Excel программын нүдийг сонгоход тухайн сонгогдсон мөр автоматаар будагдах техник юм.

Marker-2

Энэ техникийг Excel программ дээр хэрхэн хийдэг талаар одоо тайлбарлая.

Юуны өмнө бид мэдээлэл агуулж буй Sheet-ний нэр дээр курсорыг байршуулж, хулганын баруун товчийг дарах замаар View Code коммандыг өгнө.

Marker-3

Үүний үр дүнд Visual Basic Editor программ нээгдэх ба VBA код бичих талбарт дараах VBA кодыг бичиж оруулна.

Зар сурталчилгаа

[php]Private Sub Worksheet_SelectionChange(ByVal Target As Range)
With Cells.Interior
.Pattern = xlNone
.TintAndShade = 0
.PatternTintAndShade = 0
End With
With Rows(Selection.Row).Interior
.Pattern = xlSolid
.PatternColorIndex = xlAutomatic
.Color = 65535
.TintAndShade = 0
.PatternTintAndShade = 0
End With
End Sub [/php]

Marker-4

За ингээд Visual Basic Editor программаа хаагаад дурын нэг нүд дээр курсорыг байршуулахад тухайн мөр шар өнгөөр будагдаж харагдах болно. Энэ техникийг Excel загварчлалд өргөн ашигладаг. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

4 Responses to Тодруулагч

  1. Dashka хэлдэг:

    Todruulagch ene ih goy yumaa. Gehdee Zarin nudend oor ongo ogson bhad todruulach ongiig ni arilgaad bna eniig yaj boliulah ve?

  2. amgalan хэлдэг:

    курсор дарах болгонд тэр мөр өнгөөх будагдаад дарагийн нүдэнд дарахад өмнөх будагдсан мөр арилахгүй байж болохуу

  3. Навчаа хэлдэг:

    Sn bn uu. Hevtee bosoo todruulgchagchiig yaj zereg heregleh ve. ug n hiih gj oroldloo . Chaddaggui ee

  4. Навчаа хэлдэг:

    + хэлбэртэй тодруулагч хийх vba кодтой хүн байна уу

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares