Сөрөг утгатай тоог эерэг утгатай болгох техник

Зиак залуучууд амралтын өдрийн мэндийг хүргье. Ойрд ажил ихтэй байгаа болохоор Excel тал дээрээ анхаарал хандуулж амжихгүй л явна. Энэ байдал он гартал үргэлжлэх юм шиг байна. Гэхдээ та бүхэн санаа зоволтгүй. Завсар зайгаараа ганц нэгэн нийтлэл бичээд л явах болно. Харин та бүхэн өмнөх нийтлэлүүдээ уншаад, өөрсдийгөө хөгжүүлээд байж байгаарай. Манай нэгэн уншигч маань тайлан дээр байгаа сөрөг утгатай тоонуудыг амархан аргаар яаж эерэг утгатай болгох талаар асуусан юм. Тэгвэл энэ асуултанд өнөөдрийнхөө нийтлэлээр хариулж бичье.

Үүссэн асуудал:

Бидэнд дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгдсөн байна.

Nega_1

Дээрх мэдээллээс сөрөг тэмдэгтэй утгуудыг (хасах утга) эерэг тэмдэгтэй (нэмэх утга) болгох шаардлага гарчээ. Өөрөөр хэлбэлд дараах хэлбэрт шилжүүлэх шаардлага гарсан.

Nega_2

Сөрөг тэмдэгтэй утгууд бүгд эерэг тэмдэгтэй болсон байна. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн хялбархан аргаар шийдэх талаар одоо тайлбарлая.

Асуудлыг шийдвэрлэсэн нь:

Хасах тэмдэгтэй тоон утгыг нэмэх тэмдэгтэй болгохын тулд бид -1 гэсэн тоогоор үржүүлдэг. Жишээлбэл -36 *-1=36 болно. Энэ зарчмаар өгөгдсөн мэдээллийн хасах тэмэдгтэй утгуудыг нэмэх тэмдэгтэй болгоно. Гэхдээ манай жишээний хувьд нэмэх болон хасах тэмэдгтэй утгууд холилдсон байгаа учраас бүх тоог -1-ээр үржүүлж болохгүй. Яагаад гэвэл нэмэх тэмдэгтэй утгууд маань хасах тэмдэгтэй болчихоно. Иймээс бид -1-ээр үржүүлэх үйлдлийг хийхээс өмнө өгөгдсөн мэдээллээс зөвхөн сөрөг утгатай тоонуудыг сонгож идэвхжүүлэх шаардлагатай.

Бид хасаг тэмдэгтэй утгыг гэсэн тэмдэглэгээгээр таньдаг. Иймээс бид Excel программын FIND хэрэгсэлийн тусламжтайгаар  тэмдэгийг өгөгдсөн мэдээллээс хайж олно. Өөрөөр хэлбэл Ctrl+F хослолсон товчоор тэмдэгийг хайж болно.

За одоо хасах тэмдэгтэй утгуудыг нэмэх тэмдэгтэй болгох дэс дарааллыг бичие.

  1. Дурын нэг хоосон нүдэнд -1 гэсэн утгыг оруулна. Манай жишээний хувьд G2 нүдэнд -1 гэсэн утгыг оруулсан болно.
  2. G2 нүдэнд оруулсан -1 гэсэн утгыг COPY (Ctrl+C) хийнэ.
  3. Мэдээлэл агуулсан муж буюу B2:E8 мужийг сонгож, идэвхжүүлнэ.
  4. Компьютерийн гараас Ctrl+F хосолсон товчийг дарж, Find and Replace цонхыг нээнэ. Тус цонхны Find what: талбарт тэмдэгийг оруулж Find All  коммандыг өгнө.
    Nega_3
  5. Үүний дараагаар Find and Replace цонхонд үүссэн хайлтын үр дүн дээр курсорыг байршуулж, Ctrl+A коммандыг өгнө. Үүний үр дүнд тэмдэгтэй бүх мэдээллүүд сонгогдоно. Close коммандаар Find and Replace цонхыг хаана.
    Nega_4
  6. Үүний дараагаар аль нэг сонгогдсон нүдэн дээр курсорыг байршуулж, хулганын баруун товчийг дарж, Paste Special цонхыг нээнэ.Nega_5
  7. Үүссэн Paste Special цонхонд дараах зурагт үзүүлсэн сонголтуудыг хийж, OK коммандыг өгнө.
    Nega_6
  8. Энэ бүх үйлдлийн үр дүнд сонгогдсон мужид агуулагдах сөрөг тэмдэгтэй бүх тоонууд нэмэх тэмдэгтэй болсон байх болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.Nega_7

Зиак ийм л амархан байлаа. Та бүхэн туршаад үзээрэй. Мөн энэ асуудлыг шийдэх өөр ямар нэгэн арга байгаа бол тэрхүү аргынхаа үндсэн санааг сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Танд амжилт хүсье.

Бусадтай хуваалцах

Зар сурталчилгаа

8 Responses to Сөрөг утгатай тоог эерэг утгатай болгох техник

  1. 111 хэлдэг:

    =if(" "<0, " "*-1, " ")

  2. Oyuka хэлдэг:

    Энийг өөр хялбараар шийдэх арга бол find цэсэнд – тавиад Replace all хийгээл болоо 🙂

  3. Баяр хэлдэг:

    =ABS() гэж бас болно.

  4. Баяр хэлдэг:

    =SQRT(B2*B2)

  5. Болд хэлдэг:

    Өө яасан ядарсан арга вэ? abs гээл болоо шд.

    • Excelmn хэлдэг:

      Та асуудлыг сайн ойлгоогүй юм шиг байна. Сөрөг утгыг нэмэх болгох энэ арга нь заавал хажуу талд нь нэмэлт тооцоолол хийхгүйгээр (ABS, IF, *-1) шууд өөр дээр нь үйлдэл хийх аргын талаар ярьж байгаа юм. Хэрэв хажуу талд нь нэмэлт тооцоолол хийх шаардлагатай бол ABS, IF зэрэг томьёоны алийг нь ашиглаад хийх боломжтой бөгөөд энэ нь Excel хэрэглэгчийн хамгийн энгийн аргуудын нэг юм.

  6. dashka.jz хэлдэг:

    Zugeer shine sheet uusged ABS() ashiglj bolno.

    ene replace hiihed dotor ni tomyotoi bwl ewderne.

    =100-11 bwl ingej bolkushd

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares