“САНХҮҮГИЙН ТАЙЛАН ДАХЬ EXCEL ЗАГВАРЧЛАЛ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах семинарын бүртгэл

Зиак өглөөний мэнд залуучууд. Өнөөдөр нэлээд их ажилтай болохоор өглөө эрт ажил дээрээ ирж, роботын ажилуудаа хийж дуусгалаа.  За тэгээд 9 цаг өнгөрөхөөр гадуурх ажилдаа гарна да.  Бид өнгөрсөн долоо хоногт ээлжит семинараа амжилттай зохион байгуулсан билээ. Семинарт нэлээдгүй хүмүүс бүртгүүлсэн боловч анги танхимын багтаамжаас шалтгаалж,  зарим хүмүүс маань семинарт оролцож чадаагүй. Иймээс тус семинар суух хүсэлтэй байсан боловч сууж чадаагүй, ажил төрөл нь амжаагүй Exceler-үүддээзориулж 10 дугаар сард уг семинарыг дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн. За ингээд семинарын талаар мэдээллийг дараах нийтлэлээс уншаарай.

Зар сурталчилгаа

1. Сургалт болох өдөр, үргэлжилэх хугацаа

"Санхүүгийн тайлан дахь EXCEL загварчлал" сургалтыг 2014 оны 10 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд 15 цагаас 18 цагийн хооронд зохион байгуулна. Семинарын үргэлжилэх хугацаа нэг өдөрт 2.30-3.00 цагийн хөтөлбөр явагдах ба 2 өдөрт нийлээд 5-6 цагийн хугацаанд тус семинар үргэлжилэх болно.

Сургалтанд хамрагдах хүмүүсийн тоог 25 хүнээр хязгаарлана.

2. Сургалт зохион байгуулах газар

Сургалт 100 айлын авто замын уулзварын баруун хойд талд, төв зам дагуу байрлах (Монголын хэвлэлийн хүрээнгийн зүүн талд) "БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ИХ ДЭЛГҮҮР" гэсэн хаягтай 6 давхар шар байшингийн 6 давхарт зохион байгуулагдана. Тус барилгын баруун талын хаалгаар орно. Дараах зурагнаас орох хаалгыг хараарай.

2014-09-04-01

2014-09-04-02

3. Сургалтанд суух хүний хувийн бэлтгэл

Сургалтанд хамрагдаж буй суралцагч нар дараах хувийн бэлтгэлийг хангах шаардлагатай. Үүнд:

Зар сурталчилгаа

  1. Иргэний үнэмлэх. Үүгээр дансанд тушаасан төлбөрийн мэдээлэлтэй тохирч байгаа эсэхийг шалгана.
  2. Бичиж тэмдэглэх үзэг цаас.
  3. Хавтсан компьютер буюу бидний хэлдэгээр НӨҮТБҮҮК-тэй ирнэ. Мөн mouse буюу хулгана, нөүтбүүкний цэнэглэгч зэргийг авчрах шаардлагатай.
  4. Хавтсан компьютертай ирэх гэж байгаа оролцогч нар өөрийн компьютерт OFFICE 2007-2013 хувилбаруудын аль нэг хувилбар нь суусан эсэхийг сайтар шалгаарай.
  5. Загварт ашиглагдах дээр дурдсан томьёо функц, нэмэлт хэрэгсэлүүдийн талаар урьдчилан судалж, ерөнхий ойлголттой болсон бол нэн сайн. Зарим функцийн хэрэглээний талаар сайтанд бичигдсэн байгаа болно.

4. Сургалтын төлбөрийн нөхцөл

Сургалтын төлбөр нэг хүний 30,000 төгрөг байна. Төлбөрийг:

  1. ХААНБАНК-ны 5028178259
  2. ТӨРИЙН БАНК-ны 34000385130
  3. ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК-ны 452578445

тоот дансуудаар хүлээн авна. Төлбөр хүлээн авагч нь М.ЖАВХЛАНТӨГС байна. Төлбөр хийхдээ гүйлгээний утга дээр сургалтанд суух хүний регистерийн дугаар, овог нэрийг бичнэ.

Хэрэв төлбөр төлөг ч нь Мобайл банк ашиглан төлбөр хийсэн тохиолдолд 89800946 утсанд холбогдож, төлбөр хийсэн хүний овог нэр, регистерийн дугаарыг тэмдэглүүлнэ.

5. Холбоо барих

Биднээс энэхүү семинартай холбоотой асууж тодруулах зүйл гарвал дараах И-Мэйл хаяг болон утсаар холбогдоорой.

1. И-Мэйл хаяг 1: excelmetrics@gmail.com

2. И-Мэйл хаяг 2: excelmetrics@yahoo.com

3. Харилцах утас №: 89800946

5. Facebook Fan Page: https://www.facebook.com/excel.mn

6. Сургалтанд суух хүний зайлашгүй уншиж, судлах линкүүд

    1. Олон нөхцлөөр нийлбэр авах техник
    2. Excel программд Data List буюу Drop down list үүсгэх аргачлал
    3. SUMIF функц
    4. COUNT функц
    5. COUNTIF Функц
    6. OFFSET функц
    7. IF Функц
    8. INDEX Функц
    9. MATCH функц
    10. IFERROR функц буюу алдааг алгасах техник
    11. VLOOKUP функц
    12. INDIRECT функц
    13. OR функц
    14. AND функц
    15. ROW функц
    16. RANDBETWEEN функц
    17. DATA VALIDATION хэрэгсэл ба нүдний хязгаарлалт хийх техник
    18. FILTER хэрэгсэл
    19. NAME MANAGER хэрэгсэл

7. Сургалттай холбоотой бусад мэдээлэл

Хэрэв та манай сургалтанд суухыг хүсвэл дараах линкүүдээр орж, сургалтын төлөвлөгөө, агуулгатай танилцаж болно.

  1. Сургалтын ерөнхий төлөвлөгөө ба танилцуулга
  2. Сургалтын нарийвчилсан төлөвлөгөө ба танилцуулга
  3. Сургалтанд ирэх хувийн бэлтгэл

Сургалтын нарийвчилсан төлөвлөгөөг доор танилцуулав. Үүнд:

Санхүүгийн тайланг хэрхэн загварчлах талаар төлөвлөгөө

Энэ хэсэгт санхүүгийн тайланг Excel программ дээр загварчлах хэрэгцээ шаардлага, Excel программ дээр хийсэн санхүүгийн тайлангийн загварын давуу тал, сул талуудын талаар ярилцах болно. Мөн семинар дээр хийх гэж буй Excel санхүүгийн тайлангийн загварыг ямар дэс дараалалтайгаар загварчлах, загварчлах явцад юуг анхаарах, загварын сул тал, давуу талыг танилцуулах болно.

Загварчлалд ашиглагдах шаардлагатай форматуудыг бэлтгэх

Загварын форматыг семинар дээр нэг бүрчлэн бэлтгэх нь нэг талаас цаг хугацаа алдах, нөгөө талаас алдаа мадаг гарах эрсдэлтэй тул загварын урьдчилан бэлтгэсэн ерөнхий форматыг та бүхэнд файл хэлбэрээр тараах болно.

Бидний бэлтгэх Excel загвар үндсэн 7 хуудаснаас бүрдэнэ. Үүнд:

  1. Дансны төлөвлөгөө агуулсан Sheet(Chart): Энэ хуудсанд загварт ашиглагдах дансны төлөвлөгөөг боловсруулах болно. Боловсруулсан дансны төлөвлөгөөний дагуу бидний санхүүгийн тайлангийн Excel загвар маань ажиллах болно. Гэхдээ та энэхүү загварын код болон дансны ангилалыг өөрийн хүссэн загвараар өөрчлөх боломжтой.
  2. Ерөнхий журнал агуулсан Sheet(GL): Энэ хуудсанд ажил гүйлгээг бүртгэх талбар, дансны лавалгааны хэсгийг загварчлана. Мөн тухайн нэг дансны хуулга гаргах хэсгийг энэ хуудсанд боловсруулах болно.
  3. Данс нээх болон дансдын үлдэгдэл агуулсан Sheet(Acc): Энэ хуудсанд шинэ данс үүсгэх, дансны үлдэгдэл татах, мөнгөн гүйлгээг татах зэрэг загварчилалууд хийгдэнэ.
  4. СТ1тайлангийн загварыг агуулсан Sheet(СТ1): Энэ хуудсанд СТ1 тайлан буюу балансын форматыг бэлтгэнэ.
  5. СТ2 тайлангийн загварыг агуулсан Sheet(СТ2): Энэ хуудсанд СТ2 тайлан буюу орлого үр дүнгийн тайлангийн форматыг бэлтгэнэ.
  6. СТ3 тайлангийн загварыг агуулсан Sheet(СТ3): Энэ хуудсанд СТ3 тайлан буюу өмчийн өөрчлөлтийн тайлангийн форматыг бэлтгэнэ.
  7. СТ4 тайлангийн загварыг агуулсан Sheet(СТ4): Энэ хуудсанд СТ4 тайлан буюу мөнгөн гүйлгээний тайлангийн форматыг бэлтгэнэ.

Данс үүсгэх процессийг загварчлах

Загварт ашиглагдах дансыг үүсгэхдээ дансаны төлөвлөгөөний код болон санамсаргүй тоонд тулгуурлан данс үүсгэнэ. Ингэхдээ дансны нэр давхардсан эсэх, дансны дугаар давхарсдан эсэхийг хэрхэн яаж шалгах талаар загварчилна. Мөн давхардсан дансыг үндсэн дасны жагсаалтанд хэрхэн оруулахгүй байж болох талаар загварыг боловсруулна.

Acc_Generator

Зардлын дансны хувьд үүсгэсэн данс нь ерөнхий удирдалгын зардлын данс уу? эсвэл борлуулалт маркетингийн зардлын данс уу? гэдийг хэрхэн ялгаж, дансны үндсэн жагсаалтан оруулах талаар загварыг боловсруулна. Энэ хэсэгт бид IF, OR, AND, VLOOKUP, IFERROR, INDEX, MATCH, COUNTIF, LEFT, VALUE, RANDBETWEEN зэрэг функцүүдийг ашиглах болно.

Ерөнхий журнал болон дансдын хоорондын холболтыг загварчлах

Ерөнхий журналд бүртгэсэн гүйлгээг Acc хуудсан дахь дансдын жагсаалт руу татах процессийг томьёолно. Ингэхдээ гүйлгээ хийгдсэн өдөр, таталт хийж буй данс, мөнгөн гүйлгээ мөн эсэх, Дт болон Кт гүйлгээ зэрэг нөхцөлүүдийг тавьж таталтыг хийнэ. Энэ хэсэгт бид IFERROR, SUMIFS, SUMPRODUCT, ROW зэрэг функцүүд ашиглагдах болно.

Tatalt

Дансны хуулга гаргах процессийг загварчлах

Ерөнхий журналаас хуулга гаргах гэж буй данстай харьцсан бүх гүйлгээг шүүх замаар дансны хуулгыг тодорхойлно. Энэхүү загварчлалын асуудал нь Бид энэхүү загварыг хийхийн тулд IF, AND, OR, IFERROR, VLOOKUP зэрэг функцүүдийг ашиглана. Мөн загварын энэ хэсэгт FILTER комманд ашиглагдана.

Дансны лавалгааны хэсгийг загварчлах

Дансны лавалгаа гэдэг нь хэрэглэгч тухайн нэртэй данс таны загварт байгаа эсэх хэрэв байгаа бол ямар дансны дугаартай, ямар үлдэгдэлтэй байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор ашигладаг нэмэлт загвар юм. Энэ хэсэг нь яг таг санхүүгийн тайлан гаргах процесстой холбогдохгүй ч гэсэн гүйлгээ хийх явцад буруу зөрүү данс ашиглах, үүсгээгүй дансанд гүйлгээ хийх, цаг хугацаа алдах зэрэг эрсдлээс сэргийлэдэг.

Acc_lav

Энэ хэсгийн томьёоллын цаад талд ямар процессууд явагдаж байгааг ойлгоход нилээдгүй төвөгтэй байдаг. Гэхдээ та бүхэн энэ хэсгээс айх хэрэггүй. Бид энэ хэсгийг загварчилахдаа OFFSET, INDIRECT, VLOOKUP, IF, IFERROR, ROW, MATCH зэрэг функцүүдийг ашиглах болно.

ЕД үлдэгдэлийг СТ (1-4) форматанд хөрвүүлэх загварчлал

Энэ хэсэгт Sheet(Acc)-д тодорхойлсон үлдэгдлийг СТ(1-4) форматанд хөрвүүлэх загварчлал хийгдэнэ. Энэхүү загварчилалд зөвхөн SUM, IF функц ашиглагдана. Хэдийгээр энэ хэсгэт хийгдэх томьёолол хялбархан боловч, гар ажиллагаа нэлээд шаардана. Энэ хэсгийн загварчилалын үндсэн түлхүүр хэсэг нь Ерөнхий дэвтэрийн код юм. Бид ерөнхий дэвтэрийн кодыг урьдчилан СТ форматын өгөгдөлд тохируулан байршуулна.

Санхүүгийн тайлан гаргах загвар файлыг динамикжуулах

Тайлан динамикжуулах процессийг дээрх загваруудтай хамт хийгдэж явах болно. Бидний санхүүгийн тайлан динамикжсанаар загварт мэдээлэл нэмэх, хасах зэрэг үйлдэл хийх үед бид бичсэн томьёонд дахин дахин засвар хийх шаардлагагүй болж ирнэ. Өөрөөр хэлбэл бидний бичсэн томъёо маань автоматаар шинэчлэгдэх болно. Доорх зураглалд гүйлгээ шивэх үед автоматаар хүснэгт үүсэх процессийг динамикжуулсан болно.

Зар сурталчилгаа

Dynamic

Бусадтай хуваалцах

4 Responses to “САНХҮҮГИЙН ТАЙЛАН ДАХЬ EXCEL ЗАГВАРЧЛАЛ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах семинарын бүртгэл

  1. Amirlan хэлдэг:

    Sain bnu?

    Zawal nyagtlan bish hun ene surgaltand zgr l ym suray gsen hun surch bolhuu?

  2. Amirlan хэлдэг:

    OK thank you,

  3. uuganaa хэлдэг:

    dajgui surgalt bna.Daraagiin surgaltiin talaar medeellee ugeerei.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares