“Санхүүгийн тайлан дахь EXCEL загварчлал” семинарыг дахин зохион байгуулах тухай

Бид өнгөрсөн долоо хоногийн хагас, бүтэн сайн өдөр “Санхүүгийн тайлан дахь EXCEL загварчлал” нэртэй семинарыг зохион байгуулсан билээ. Тус семинарт оролцогчдийн тоог бид анги танхимийн багтаамж, техникийн нөөц бололцооноос хамаарч 25 хүнээр хязгаарласан. Гэтэл уг семинарт суух сонирхолтой олон хүсэлтээ ирүүлсэн боловч дээр нөхцөл байдлын улмаас бид илүү олон тооны оролцогч хүлээн авах ямарч боломжгүй болсон юм. Иймээс өнгөрсөн долоо хоногийн семинарт оролцож чадаагүй хүмүүст зориулж, энэ долоо хоногийн хагас бүтэн сайн өдөр буюу 2014 оны 3 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд дахин зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Зар сурталчилгаа

Гэхдээ 2014 оны 3 дугаар сарын 8-ны өдөр маань “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр”-ын өдөр гэдгийг та бүхэн санаарай. Энэ өдөр семинар зохион байгуулах нь хэр тохиромжтой эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрийнхөө ажлын цаг хугацаатай уялдуулан энэхүү өдрийг сонголоо.

 За тэгээд нэгэнт 2014 оны 3 дугаар сарын 8-ны өдөр семинар зохион байгуулагдахаар болсон тул семинарт хүрэлцэн ирсэн бүх эмэгтэйчүүддээ EXCEL.mn-ийн боловсруулсан EXCELMETRICS(Нийтлэлийн эмэхтгэл) номоороо бэлэг барих болно.

 Хэрэв та бүхэн энэ семинар оролцохоор шийдсэн бол:

зэрэг мэдээллийг дээрх линкүүдээр орж үзээрэй.

Зар сурталчилгаа

Семинарын бүртгэл, төлбөрийн нөхцөл

Сургалтын төлбөр нэг хүний 30,000 төгрөг байна. Төлбөрийг:

  •  ХААНБАНК-ны 5028178259
  • ТӨРИЙН БАНК-ны 34000385130

тоот дансуудаар хүлээн авна.Төлбөр хийхдээ гүйлгээний утга дээр семнарт оролцох хүний Регистерийн дугаар, овог нэрийгзаавал бичнэ.Төлбөр хүлээн авагч нь М.ЖАВХЛАНТӨГС байна.

Төлбөр төлөгдсөн нөхцөлд семинар оролцогчийг бүртгэсэн гэж ойлгоно.Семинарт оролцогчдийн тоог өмнөхтэй адилаар 25 хүнээр хязгаарлана. Төлбөр төлсөн дарааллаар таныг бүртгэх тул заавал семинар болох өдрийг тулгах шаардлагагүй.

Өмнөх семинарын хувьд хүмүүс төлбөрийг тулгаж төлөх эсвэл семинар зохион байгуулагдах өдөр төлбөрийг төлье гэсэн санал гаргаж байсан боловч үүнээс өмнө нь банкаар төлсөн хүмүүс бүртгэлд хамрагдаж семинарын ирцийг бүрдүүлж байсан. Иймээс бэлнээр төлөхөөр төлөвлөж байсан хүмүүс бүртгэлд хамрагдаж чадаагүй. Иймд та бүхэн нэгэнт семинарт оролцохоор шийдсэн бол төлбөрийг аль болох тулгахгүй байхыг хичээгээрэй.

Холбоо барих

Биднээс асууж тодруулах зүйл гарвал дараах И-Мэйл хаяг болон утсаар холбогдоорой.

Зар сурталчилгаа

  • И-Мэйл хаяг 1: excelmetrics@ gmail.com
  • И-Мэйл хаяг 2: excelmetrics@ yahoo.com
  • Харилцах утас №: 89800946
  • Facebook Fan Page: www.facebook.com/excelmetrics

Бусадтай хуваалцах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares