Санхүүгийн тайлан дахь EXCEL загварчлал семинарын танилцуулга (Шинэчилсэн хөтөлбөр)

Зиак өглөөний мэнд Exceler-үүдээ. Бид өмнөх нийтлэлээр "Санхүүгийн тайлан дахь Excel загварчлал" семинарын агуулагыг шинэчилсэн талаар мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдрийнхөө нийтлэлээр тус семинарын ерөнхий агуулга, шинэчлэгдсэн техникүүдийн талаар танилцуулах болно. Бидний зохион байгуулах гэж буй семинар маань 2015 оны 4 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд болох гэж байгаа талаар та бүхэн мэдээлэл авсан байх гэж бодож байна. Хэрэв та бүхэн энэ талаар мэдээлэл аваагүй байгаа бол “САНХҮҮГИЙН ТАЙЛАН ДАХЬ EXCEL ЗАГВАРЧЛАЛ” линкээр орж, семинарын талаарх мэдээллийг аваарай.

Зар сурталчилгаа

Энд нэг зүйлийг онцолох хэрэгтэй гэж бодож байна. Бид энэхүү семинарын ерөнхий агуулгыг өөрчилөөгүй ч тухайн загварчлалд ашиглагдаж буй Excel техникүүд өөрчилсөн. Загварчлалын техникүүд өөрчилөгдсөнөөр зарим үр дүнгүүдийг илүү хялбар аргаар гаргах, илүү ойлгомжтой болж ирсэн.

Энэхүү семинараар санхүүгийн тайлан гаргах процессийг Excel программ дээр хэрхэн томьёолж загварчилдаг талаар та бүхэнд танилцуулах болно. Өөрөөр хэлбэл бидний өдөр тутам хийдэг анхан шатны гүйлгээнээс эхлээс ямар шат дамжилагатайгаар улирал, жил тутам өгдөг СТ(1-4 ) тайлан маань гардаг талаар өгүүлэх болно. Мөн бидний энэхүү семинарт загварт ашиглагдаж байгаа томьёо функцүүдийг хэрэглээний талаар давхар судлагдах болно. За ингээд зохион байгуулах гэж буй семинарынхаа агуулагыг та бүхэнд танилцуулья.

1. Санхүүгийн тайланг хэрхэн загварчлах талаар төлөвлөгөө

Энэ хэсэгт санхүүгийн тайланг Excel программ дээр загварчлах хэрэгцээ шаардлага, Excel программ дээр хийсэн санхүүгийн тайлангийн загварын давуу тал, сул талуудын талаар ярилцах болно. Мөн семинар дээр хийх гэж буй Excel санхүүгийн тайлангийн загварыг ямар дэс дараалалтайгаар загварчлах, загварчлах явцад юуг анхаарах, загварын сул тал, давуу талыг танилцуулах болно.


2. Загварчлалд ашиглагдах шаардлагатай форматуудыг бэлтгэх

Загварын форматыг семинар дээр нэг бүрчлэн бэлтгэх нь нэг талаас цаг хугацаа алдах, нөгөө талаас алдаа мадаг гарах эрсдэлтэй тул загварын урьдчилан бэлтгэсэн ерөнхий форматыг та бүхэнд файл хэлбэрээр тараах болно.

Зар сурталчилгаа

Бидний бэлтгэх Excel загвар үндсэн 8 хуудаснаас бүрдэнэ. Үүнд:

  1. Дансны төлөвлөгөө агуулсан Sheet(Chart): Энэ хуудсанд загварт ашиглагдах дансны төлөвлөгөөг боловсруулах болно. Боловсруулсан дансны төлөвлөгөөний дагуу бидний санхүүгийн тайлангийн Excel загвар маань ажиллах болно. Гэхдээ та энэхүү загварын код болон дансны ангилалыг өөрийн хүссэн загвараар өөрчлөх боломжтой.
  2. Ерөнхий журнал агуулсан Sheet(GL): Энэ хуудсанд ажил гүйлгээг бүртгэх талбар, дансны лавалгааны хэсгийг загварчлана.
  3. Данс нээх болон дансдын үлдэгдэл агуулсан Sheet(Acc): Энэ хуудсанд шинэ данс үүсгэх, дансны үлдэгдэл татах, мөнгөн гүйлгээг татах зэрэг загварчилалууд хийгдэнэ.
  4. Тухайн нэг дансны хуулга агулсан Sheet(ST): Энэ хуудсанд сонгосон нэг дансны хуулагыг өгөгдсөн огнооны интервалын хооронд гаргана.
  5. СТ1тайлангийн загварыг агуулсан Sheet(СТ1): Энэ хуудсанд СТ1 тайлан буюу балансын форматыг бэлтгэнэ.
  6. СТ2 тайлангийн загварыг агуулсан Sheet(СТ2): Энэ хуудсанд СТ2 тайлан буюу орлого үр дүнгийн тайлангийн форматыг бэлтгэнэ.
  7. СТ3 тайлангийн загварыг агуулсан Sheet(СТ3): Энэ хуудсанд СТ3 тайлан буюу өмчийн өөрчлөлтийн тайлангийн форматыг бэлтгэнэ.
  8. СТ4 тайлангийн загварыг агуулсан Sheet(СТ4): Энэ хуудсанд СТ4 тайлан буюу мөнгөн гүйлгээний тайлангийн форматыг бэлтгэнэ.

3. Данс үүсгэх процессийг загварчлах

Загварт ашиглагдах дансыг үүсгэхдээ дансаны төлөвлөгөөний код болон санамсаргүй тоонд тулгуурлан данс үүсгэнэ. Ингэхдээ дансны нэр давхардсан эсэх, дансны дугаар давхарсдан эсэхийг хэрхэн яаж шалгах талаар загварчилна. Мөн давхардсан дансыг үндсэн дасны жагсаалтанд хэрхэн оруулахгүй байж болох талаар загварыг боловсруулна.

Create ACC

Зардлын дансны хувьд үүсгэсэн данс нь ерөнхий удирдалгын зардлын данс уу? эсвэл борлуулалт маркетингийн зардлын данс уу? гэдийг хэрхэн ялгаж, дансны үндсэн жагсаалтан оруулах талаар загварыг боловсруулна. Энэ хэсэгт бид IF, OR, AND, VLOOKUP, IFERROR, INDEX, MATCH, COUNTIF, LEFT, VALUE, RANDBETWEEN зэрэг функцүүдийг ашиглах болно.


4. Ерөнхий журнал болон дансдын хоорондын холболтыг загварчлах

Ерөнхий журналд бүртгэсэн гүйлгээг Acc хуудсан дахь дансдын жагсаалт руу татах процессийг томьёолно. Ингэхдээ гүйлгээ хийгдсэн өдөр, таталт хийж буй данс, мөнгөн гүйлгээ мөн эсэх, Дт болон Кт гүйлгээ зэрэг нөхцөлүүдийг тавьж таталтыг хийнэ. Энэ хэсэгт бид IFERROR, SUMIFS, SUMPRODUCT, ROW зэрэг функцууд ашиглагдах болно.

Download Trans


5. Дансны хуулга гаргах процессийг загварчлах

Ерөнхий журналаас хуулга гаргах гэж буй данстай харьцсан бүх гүйлгээг шүүх замаар дансны хуулгыг тодорхойлно. Энэхүү загварчлалын асуудал нь Бид энэхүү загварыг хийхийн тулд IF, AND, OR, IFERROR, VLOOKUP зэрэг функцүүдийг ашиглана.

Huulga


6. Дансны лавалгааны хэсгийг загварчлах

Дансны лавалгаа гэдэг нь хэрэглэгч тухайн нэртэй данс таны загварт байгаа эсэх хэрэв байгаа бол ямар дансны дугаартай, ямар үлдэгдэлтэй байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор ашигладаг нэмэлт загвар юм. Энэ хэсэг нь яг таг санхүүгийн тайлан гаргах процесстой холбогдохгүй ч гэсэн гүйлгээ хийх явцад буруу зөрүү данс ашиглах, үүсгээгүй дансанд гүйлгээ хийх, цаг хугацаа алдах зэрэг эрсдлээс сэргийлэдэг.

Acc_lav

Энэ хэсгийн томьёоллын цаад талд ямар процессууд явагдаж байгааг ойлгоход нилээдгүй төвөгтэй байдаг. Гэхдээ та бүхэн энэ хэсгээс айх хэрэггүй. Бид энэ хэсгийг загварчилахдаа OFFSET, INDIRECT, VLOOKUP, IF, IFERROR, ROW, MATCH зэрэг функцүүдийг ашиглах болно.


7. ЕД үлдэгдэлийг СТ (1-4) форматанд хөрвүүлэх загварчлал

Энэ хэсэгт Sheet(Acc)-д тодорхойлсон үлдэгдлийг СТ(1-4) форматанд хөрвүүлэх загварчлал хийгдэнэ. Энэхүү загварчилалд зөвхөн SUM, IF функц ашиглагдана. Хэдийгээр энэ хэсгэт хийгдэх томьёолол хялбархан боловч, гар ажиллагаа нэлээд шаардана. Энэ хэсгийн загварчилалын үндсэн түлхүүр хэсэг нь Ерөнхий дэвтэрийн код юм. Бид ерөнхий дэвтэрийн кодыг урьдчилан СТ форматын өгөгдөлд тохируулан байршуулна.

8. Санхүүгийн тайлан гаргах загвар файлыг динамикжуулах


Тайлан динамикжуулах процессийг дээрх загваруудтай хамт хийгдэж явах болно. Бидний санхүүгийн тайлан динамикжсанаар загварт мэдээлэл нэмэх, хасах зэрэг үйлдэл хийх үед бид бичсэн томьёонд дахин дахин засвар хийх шаардлагагүй болж ирнэ. Өөрөөр хэлбэл бидний бичсэн томъёо маань автоматаар шинэчлэгдэх болно. Доорх зураглалд гүйлгээ шивэх үед автоматаар хүснэгт үүсэх процессийг динамикжуулсан болно.

Dynamic


9. Семинарын төлбөрийн нөхцөл

Сургалтын төлбөр нэг хүний 35,000 төгрөг байна. Төлбөрийг:

  1. ХААНБАНК-ны 5028178259
  2. ТӨРИЙН БАНК-ны 340003851306
  3. ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК-ны 452578445

тоот дансуудаар хүлээн авна. Төлбөр хүлээн авагч нь М.ЖАВХЛАНТӨГС байна. Төлбөр хийхдээ гүйлгээний утга дээр сургалтанд суух хүний регистерийн дугаар, овог нэрийг бичнэ.

Хэрэв төлбөр төлөг ч нь Мобайл банк ашиглан төлбөр хийсэн тохиолдолд 89800946 утсанд холбогдож, төлбөр хийсэн хүний овог нэр, регистерийн дугаарыг тэмдэглүүлнэ.

10. Холбоо барих

Биднээс энэхүү семинартай холбоотой асууж тодруулах зүйл гарвал дараах И-Мэйл хаяг болон утсаар холбогдоорой.

1. И-Мэйл хаяг 1: excelmetrics@gmail.com

2. И-Мэйл хаяг 2: excelmetrics@yahoo.com

3. Харилцах утас №: 89800946

5. Facebook Fan Page: https://www.facebook.com/excel.mn

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares