ШИНЭ БҮТЭЭЛ: Санхүүгийн тайлангийн EXCEL загварчлал (Шинэ ном)

Зиак өглөөний мэнд залуучууд. Дуулиан, шуугиантайхан өглөө угтлаа шүү. Facebook-ээр дүүрэн газар хөдлөлтийн тухай ярьсан хүмүүс. Би ёстой газар хөдлөлт мэдэрсэнгүй нам унтжээ. Би анх 2009 онд л  газар хөдлөлтийн чичирхийллийг мэдэрч байж билээ. Тэр үед толгой эргээд унах гээд байгаа юм болов уу гэж бодож байтал газар хөдлөлт байж билээ. За энэ ч яахав гол ажилдаа орцгооё. За өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэнд тун удахгүй худалдаанд гарах гэж байгаа "Санхүүгийн тайлангийн EXCEL загварчлал" хэмээх номныхоо талаар та бүхэндээ танилцуулахаар шийдлээ. Номны нэр жоохон урт учраас энэхүү нийтлэлд цаашид СТЕЗ гэсэн товчилсон нэрээр нь ашиглах болно. За ингээд танилцуулга нийтлэлээ эхэлцгээе.


Санхүүгийн тайлангийн EXCEL загварчлал номны тухай

Бидний боловсруулсан "Санхүүгийн тайлангийн EXCEL загварчлал" хэмээх энэхүү ном маань компанийн нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлан гаргах процессыг Excel программ дээр хэрхэн томьёолж, загварчилдаг талаар өгүүлсэн ном юм. Энэхүү ном маань А4 (бичгийн цаасны хэмжээ), 180 хуудастай бүтээл болсон. СТЕЗ ном маань нийт 9 хэсэгтэй, ба эдгээр 7 хэсэг нь өөр хоорондоо холбоотой учраас загварчлалыг номонд бичсэн дэс дарааллаар хийж гүйцэтгэх ёстой. Эцсийн үр дүнд загварчлал маань нэгэн цогц загвар болж, бидний хийж буй САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН EXCEL ЗАГВАР маань бэлэн болно.

Загварчлалд агуулагдах зарим нэг хүнд техникүүдийг видео байдлаар дүрсэлж, номонд CD хэлбэрээр хавсаргасан болно. Мөн загварчлалд ашиглагдах томьёоллуудыг загварчилж, тусгайлан Excel файлд оруулж, бэлтгэсэн. Иймээс загварчлалын томьёо тооцоолол хийж байхдаа ямар нэгэн алдаа гаргах эрсдлээс хамгаалагдах болно. Эцэст нь ямар ч алдаагүй загварчлагдсан, ашиглахад бэлэн болсон FRME excel файлыг хавсаргасан болно.

Санхүүгийн тайлангийн EXCEL загварчлал номны агуулга
Хичээлийн тоо
1-р хэсэг Өмнөх үг Хичээлгүй
2-р хэсэг Номын тухай Хичээлгүй
3-р хэсэг EXCEL программ дахь загварчлал ба загварын танилцуулга  2 хичээл
4-р хэсэг Загварчлалын бэлтгэл ажил ба дансны төлөвлөгөө  2 хичээл
5-р хэсэг Динамик мужийн загварчлал  3 хичээл
6-р хэсэг АСС хуудасны загварчлал  8 хичээл
7-р хэсэг GL хуудасны загварчлал  8 хичээл
8-р хэсэг СТ (1-4) форматад ACC хуудаснаас үлдэгдэл татах загварчлал  5 хичээл
9-р хэсэг Загварын хэрэглээ ба техникийн зөвлөмж  1 хичээл

СТЕЗ ном хэнд зориулагдав?, Танд юу заах бэ?

Номын нэрнээс харахад санхүүч, нягтлан бодогч нарт энэхүү ном зориулагдсан мэт санагдаж байгаа байх. Хэдийгээр номын нэршлийн хувьд тодорхой бүлэг хүмүүст зориулагдаж буй мэт санагдавч, номын дотоод бүтэц, агууламжийг судалж үзвэл зөвхөн бүртгэл санхүүгийн ажилтнуудад энэ ном зориулагдаагүй юм байна гэдгийг та бүхэн ойлгох болно. Өөрөөр хэлбэл энэ ном Excel программ сонирхдог, судалдаг, энэ программ дээр ажилладаг хүн бүрт зориулагдсан гэдгийг хэлэхэд таатай байна.

Энэ ном танд нягтлан бодох бүртгэлийн ОНОЛ заахгүй. Энэ ном танд Excel программын стандарт ХЭРЭГЛЭЭ заахгүй. Харин танд энэ ном маань нягтлан бодох бүртгэл, Excel программын хэрэглээ гэсэн хоёр мэдлэгийг тань холбож өгөх АРГА ТЕХНИКИЙГ заах болно. Өөрөөр хэлбэл энэ ном танд нябо бүртгэл, Excel программын ОГТОЛЦОЛЫН ЦЭГ-ийг олоход тань туслах болно. Харин мэргэжлийн бус хүмүүст энэ ном маань Excel программын хэрэглээний техникүүдийг ашиглаж, загвар хэрхэн зохиож байгаа талаар, загварчлалд тулгарсан асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар заах болно.


СТЕЗ номыг хэрхэн судлах бэ?

Та бүхэн энэ номыг уншиж, судлахдаа Excel программыг ашиглаж, санхүүгийн тайлан гаргах процессыг загварчилж байна гэсэн сэтгэлгээнээс илүүтэйгээр энэ загварчлалд Excel программын ямар ямар техникүүдийг, хэрхэн ашиглаж, үүссэн асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаасаа судалбал илүү үр дүнтэй байх болов уу гэж би хувьдаа бодож байна.

Та номыг энэ өнцөгөөс нь судалснаар одоо хийх гэж буй загварынхаа дотоод мөн чанарыг ойлгож, дараа нь та өөрөө Excel программ дээр бие дааж хүссэн загвараа зохиож, боловсруулах туршлага болон мэдлэгийг олж авах болно. Хэрэв та Excel программ дээр ажиллах ур чадвараа хурдан хугацаанд нэмэгдүүлэхийг хүсвэл элдэв тооцоолол хийхээс илүүтэйгээр тодорхой нэг загвар дээр ажиллах нь илүү үр дүнтэй байдаг. Учир нь Excel программ дээр загвар боловсруулж байх явцад элдэв тооцоолол хийх, элдэв нөхцөл шалгах зэрэг олон олон асуудлууд тулгардаг. Тэр бүрийг тухай бүр нь шийдвэрлэж чадсанаар таны Excel программ дээр ажиллах ур чадвар тань давхар нэмэгдэж байдаг. Өөрөөр хэлбэл та нэг сумаар хоёр туулай агнаж байна гэсэн үг.


СТЕЗ номны үнэ ба урамшуулал

Уг номны худалдах үнэ 50,000 төгрөг байна. Номын дэлгүүрийн үнэ хараахан ТОГТООГҮЙ байгаа болно. Хэрэв номын дэлгүүрүүд хэвийн ажиллаж эхэлсэн тохиолдолд бид та бүхэнд номын дэлгүүрүүдээр худалдаалах үнийг мэдэгдэх болно.

СТЕЗ ном 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн албан ёсоор худалдаанд гарах ба түүнээс өмнө манай сайт УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА авч дууссан тул уг номтой холбоотой зарласан урамшуулал дууссан болно. ХЭРЭВ уг номыг захилахыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй.

ТА бүхэнд амжилт хүсье.


СТЕЗ НОМ худалдаалах цэгүүд:

Уг ном нь Covid19-ийн нөхцөл байдлын улмаас номын дэлгүүрүүдээр худалдаалах боломжгүй байгаа тул номыг зөвхөн ХҮРГЭЛТ-ээр худалдаалж байгаа болно. Нөхцөл байдал сайжирч, номын дэлгүүрүүд хэвийн ажиллаж эхлэх үед бид уг номыг номын дэлгүүрүүдэд байршуулах болно. Та энэхүү НОМЫГ хүргэлтээр авахыг хүсвэл энэхүү нийтлэлийн "СТEЗ номны захиалга өгөх" зураг дээр дарж, захиалга урьдчилан өгч болно. Мөн бидэнтэй холбогдох дараах сувгуудаар холбогдож, уг номыг худалдан авах захиалгыг өгч болно.

Цахим хаяг: Excelmetrics@gmail.com
Facebook хаяг: Facebook.com/Excelmetrics
Facebook page хаяг: Facebook.com/excel.mn

СТЕЗ номыг интернэтээр захиалахаас гадна 9191-2010 утсаар мөн 8888-0946 утсаар холбогдож, шууд захиалан авах боломжтой.


Бусадтай хуваалцах

One Response to ШИНЭ БҮТЭЭЛ: Санхүүгийн тайлангийн EXCEL загварчлал (Шинэ ном)

  1. Зочин хэлдэг:

    Good luck my friend

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares