Санамсаргүй сонголт (томьёоны шийдэл)

Excel дээр өгөгдсөн мэдээллээс гар аргаар санамсаргүй сонголт хийнэ гэдэг тийм ч амар ажил биш байх. Учир нь мэдээллээс гараар санамсаргүй байдлаар сонгохдоо санамсаргүй сонголтонд мэдээллийг бүрэн хамруулж чадахгүй, эсвэл ямар нэгэн зүй тогтолтой сонголтыг хийх гээд байдаг дутагдалтай. Иймээс ямар ч тохиолдолд мэдээллээс санамсаргүй сонголт хийхдээ ямар нэгэн томьёолол, аргачлалыг ашиглах шаардлагатай гэж би хувьдаа үздэг. Тэгэхээр яагаад энэ талаар ярих болов гэхээр манай нэгэн уншигч маань өгөгдсөн мэдээллээс 5 ширхэг мэдээллийг санамсаргүй байдлаар сонгох шаардлага гарсан юм байна. Гэхдээ зүгээр ч нэг удаа сонгочих биш харин энэ санамсаргүй сонголтыг яаж томьёолох талаар асуусан юм. Иймээс энэ санамсаргүй сонголтын томьёоллыг хэрхэн хийх талаар та бүхэнд өнөөдрийнхөө нийтлэлээр хүргье.

Зар сурталчилгаа

Бидэнд дараах зурагт үзүүлсэн аймаг, дүүргүүдийн мэдээлэл өгөгджээ.

RS_1

Энэ мэдээллээс Excel томьёолол ашиглаж, санамсаргүй байдлаар 3 мэдээллийг сонгох шаардлага гарсан байна. Энэхүү санамсаргүй сонголтын томьёоллыг хэрхэн хийх талаар одоо тайлбарлая.

Нэн тэргүүнд бид B1:B13 мужид =RAND() функцээр 0-ээс 1-ийн хооронд санамсаргүй тоо үүсгье. RAND функц нь 0-ээс 1-ийн хооронд жигд тархалттай санамсаргүй тоо үүсгэдэг функц юм. Жигд тархалттай санамсаргүй тоо үүсгэхдээ B1 нүдэнд =RAND() гэж бичээд, B2:B13 мужид үр дүн хуулна.

RS_2

Дээрх санамсаргүй тоо нь байнга өөрчлөгдөж байдаг, хувьсах чанартай үр дүн юм. Үр дүн F9 товч эсвэл Delete коммандаар өөрчилж болно.

Зар сурталчилгаа

Бидний зорилго A1:A13 муж дотроос 3 мэдээллийг санамсаргүй байдлаар тодорхойлох учраас D1:D3 мужид B1:B13 муж дотроос хамгийн их утгатай 3 санамсаргүй тоог тодорхойлоё. Үүнийг бид LARGE Функцийг ROW функцтэй хослуулах замаар шийднэ. Энэ нь Array төрлийн томьёолол тул үр дүн Ctrl+Shift+Enter коммандаар гарахыг анхаараарай.

=LARGE($H$1:$H$13,ROW($A$1:$A$3))

RS_3

Дээрх тоьмёоны үр дүн D1:D3 мужид санамсаргүй тоонуудын хамгийн их утга гарсан байна. Одоо эдгээр санамсаргүй тоонууд B1:B13 мужийн хэд дэх байршилд байгааг MATCH функцээр тодорхойлоё.

=MATCH(LARGE($B$1:$B$13,ROW($A$1:$A$3)),$B$1:$B$13,0)

RS_5

Дээрх томьёолол нь хамгийн их утгатай санамсаргүй 3 тоо нь B1:B13 мужийн хэд дэх мөрөнд байршиж байгааг D1:D3 мужид тодорхойлж байна. Нэгэнт хамгийн их утгатай гурван санамсаргүй тооны байршил тодорхой болсон тулд одоо тус байршилд харгалзах A1:A13 мужийн утгыг хариу болгож авая. Үүний тулд бид дээрх томьёог INDEX функцээр өргөтгөнө.

=INDEX($A$1:$A$13,MATCH(LARGE($B$1:$B$13,ROW($A$1:$A$3)),$B$1:$B$13,0),1)

RS_6

За ингээд Ctrl+Shift+Enter коммандыг өгөхөд D1:D3 мужид бичигдсэн Array томьёоны үр дүн A1:A13 муж дахь мэдээллээс санамсаргүй байдлаар 3 үр дүн сонгогдох болно.

RS_7

Мэдээж санамсаргүй 3 үр дүнг F9 товч дарах замаар өөрчилж болно. Та бүхэнд энэ томьёолол хэзээ нэгэн цагт хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсье.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

4 Responses to Санамсаргүй сонголт (томьёоны шийдэл)

  1. монгол_төсөл хэлдэг:

    өө хэрэгтэй зүйл энэд байсан бна шдээ.

  2. steel хэлдэг:

    wow. estoi ih bayarllaa. eniig chin chadahgui mahaa idsen dee. Tanaih ih heregtei site shu. Good Luck

  3. steel хэлдэг:

    Wow. bayarllaa. Eniig chin hiih gej mahaa idsen de. Tanaih heregtei site shu!!! GooD Luck

  4. EXCELLER хэлдэг:

    bayrlalaa. Ilvv olon heregtei medeelleer bobdogdooroi. Good luck

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares