Оньсого-Мянгачлах техник

За хэдүүлээ зүгээр сууснаас оньсого таалцах уу? Та бүгд багадаа оньсого их л тааж байсан байх. Оньсого таана гэдэг нь нэг талаар сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх сайн талтай. Одоо таалгах гэж буй миний оньсого бол Excel программтай холбоотой оньсого юм. Оньсого ч юу байхав дээ. Нэгэн жижигхээн техник байгаа юм. Та бүгд их дүнтэй тоог мянгачлах шаардлага гардаг л байх. Өөрөөр хэлбэл 1,000,000.0 гэсэн тоог мянгачлаад (1000-д хуваана) 1,000.0 гэж бичихийг хэлж байгаа юм шүү дээ.Энэ үйлдлийг Excel программ дээр хэрхэн хялбарханаар шийдэж болох бэ гэсэн оньсого юм. Би өөрийнхөө шийдлийг дараах хөдөлгөөнт зургаар илэрхийслэн болно. Энэ техникийг яаж хийснийг та бүгд таагаарай. Амжилт хүсье.

Зар сурталчилгаа

Number

VBA ашиглаагүй шүү.

Зар сурталчилгаа

 

Бусадтай хуваалцах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares