Онлайн сургалтанд хэрхэн бүртгүүлэх бэ?

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та EXCEL.mn сайтаас зохион байгуулагдаж буй онлайн сургалтанд хамрагдахыг хүсч байгаа бол энэ хуудсанд бичигдсэн заавар, зөвөлгөөг сайтар уншиж танилцаарай. Энд бичигдсэн заавар зөвлөмж нь онлайн сургалтанд хэрхэн хамрагдах, онлайн сургалтын ямар платформ ашиглах талаар дэлгэрэнгүй танилцуулсан байгаа. Танд амжилт хүсье.

Нэн тэргүүнд та EXCEL.mn сайтын Онлайн сургалт хэсгээс өөрт шаардлагатай байгаа онлайн сургалтыг сонгоно. Онлайн сургалт цэс EXCEL.mn сайтын аль  хэсэгт байршилтай байгаа талаар дараах зургаар зүүлэв.

Тус Онлайн сургалт цэс рүү ороход EXCEL.mn сайтын зүгээс зохион байгуулж буй бүх онлайн сургалтууд харагдана. Бидний хувьд Онлайн сургалт цэсэнд агуулагдах сургалтуудаас "VLookup функцийн өргөтгөсөн хэрэглээ" сэдвийн хүрээн дэх онлайн сургалтыг сонгосон болно.

Сонгосон сургалтынхаа нэр эсвэл ковер зураг эсвэл Цааш нь унших гэсэн линкүүд дээр дарж, тухайн сургалтын талаар ерөнхий танилцуулага, мэдээллийг авна. Ингээд тухайн таницуулга дотор Сургалтанд бүртгүүлэх гэсэн холбоос, линкүүд байх ба аль нь линк бүхий товч дээр дарахад бүртгэлийн анкет бүхий цонх нээгдэнэ. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Тус цонхонд Нэр, утасны дугаар, и-мэйл хаяг зэрэг мэдээллүүдийг оруулаад Submit комманд өгснөөр таны сургалтанд хамрагдах хүсэлт бидэнд илгээгдэх болно. Та энэхүү мэдээллийг явуулахаас өмнө сургалтын төлбөрийг холбогдох дансанд шилжүүлсэн байх ёстой гэдгийг анхаараарай.


Ингээд бид таны хүсэлтийг хүлээн авсны дараагаар буцааж дараах зурагт үзүүлсэн агуулга бүхий и-мэйлийг таны бүртгүүлсэн и-мэйл хаяганд 30 минутын дотор явуулах болно.

Тухайн и-мэйл таны Inbox-д шууд очихоос гадна Spam mail хэлбэрээр таны и-мэйл хаяг дээр очиж болно. Иймээс та өөрийн и-мэйл хаягныхаа гаднаас и-мэйл хүлээж авах боломжтой бүх газруудыг шалгаж үзээрэй. Бидний явуулсан и-мэйл танд 30 минутын дотор ирэх тул тус хугацаанд та өөрийн и-мэйл хаягаа сайтар шалгаад, хэрэв 30 минутын дотор ирэхгүй бол бидэнд утсаар дахин мэдэгдэж болно.

За ингээд та биднээс явуулсан и-мэйл рүү ороход дараах зурагт үзүүлсэн агуулга бүхий онлайн сургалтанд бүртгүүлэх тухай урилга ирнэ.

Та урилгыг хүлээн зөвшөөрөх гэсэн товч дээр дарахад eliademy.com сайтанд нэвтрэх цонх руу шилжих болно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.


eliademy.com сайт бол бидний онлайн сургалт явуулах үндсэн платформ юм. Иймээс та тус сайтанд бүртгүүлэх шаардлагатай. Бүртгэлийг хоёр хэлбэрээр хийж болно.

  1. Та дээрх eliademy.com сайтын зураг дээр харуулсан Sign Up товчийд дарах замаар тус сайтанд нэвтрэх Username, Password-ийг өөрөө үүсгэж, тухайн сайтанд бүртгүүлэх боломжтой.
  2. Эсвэл та өөрийн гэсэн Facebook account-тай бол та тухайн сайтанд ямар нэгэн бүртгэл хийлгэхгүйгээр шууд Facebook хуудсаараа дамжаад нэвтрэх боломжтой. Өөрөөр хэлбэл та eliademy.com сайтын Facebook лого дээр дарах замаар тухайн сайтанд шууд нэвтэрч болно.

За ингээд eliademy.com сайтанд бүртгүүлж, нэвтэрсний дараа тус сайтын зүүн дээд хэсэгт байрлах My Courses  товч дээр дарахад та бидний судлах  "VLookup функцийн өргөтгөсөн хэрэглээ" сэдвийн хүрээн дэх видео хичээл бүхий сургалт харагдах болно.

Ингээд тухай хөтөлбөр дээр дарахад видео хичээлүүд жагсаалтаар харагдах болно. Мөн тухай видео хичээлтэй холбоотой Excel файл буюу ажлын файлууд видео хичээлийн доод хэсэгт шууд татах хэлбэрээр оруулсан болно.


Ингээд л та бүхэн EXCEL.mn сайтаас зохион байгуулж буй онлайн сургалтанд хамрагдахад бэлэн боллоо доо. Таны сурч мэдэх хүсэл эрмэлзэлд тань амжилт хүсье. За тэгээд асууж, тодруулах зүйл байвал 89800946 утсаар холбогдох, эсвэл Facebook хуудас, И-мэйл зэрэг сувгуудаар бидэнтэй холбогдож болно шүү.

ХҮНДЭТГЭСЭН
EXCEL.mn

Зар сурталчилгаа