Огноо бүхий мэдээллийг хоосон мөрөөр тусгаарлах нь

Зиак залуучууд, Exceler-үүдэд энэ оройн мэндийг хүргэе. Та бүгдийн ажил төрөл тавтай сайн байна уу. Нягтлангууд маань тайлан тооцоонийхоо ард гарч, айдас хүйдэс нь дарагдсан байхаа гэж бодож байна л даа. Айдас хүйдэс. 🙂 🙂 🙂 . Гадаа дулаараад манай санхүүчид, бизнесменүүд маань том том юм бодож байгаа л даа. Гэхдээ миний бие өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэндээ сайтынхаа нэгэн уншигчид тохиолдсон нэгэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай бичих болно.

Зар сурталчилгаа

Үүссэн асуудал:

Манай сайтын нэгэн уншигч маань биднээс дараах асуултыг асуусан. Тодруулбал өгөгдсөн мэдээллийг саруудаар зааглаж, хоосон мөр оруулах талаар асуусан.

Миний ойлгосноор дээрх мэдээллийг дараах хэлбэрт шийлжүүлэх шаардлагатай болжээ.

Энэ асуудлыг хэрхэн шийдсэн талаар одоо та бүхэндээ танилцуулая.


Асуудлыг шийдвэрлэсэн нь

Бидэнд дараах хэлбэртэй мэдээлэл өгөгдсөн байна.

Зар сурталчилгаа

Энэхүү мэдээллийг саруудаар зааглаж, хоосон мөр оруулах үйлдлийг хийе. Юуны өмнө бид D1 нүдэнд 1 гэсэн утгыг гараар оруулж өгнө. Үүний дараагаар D2 нүдэнд дараах томъёоллыг бичиж оруулна.

=IF(MONTH(B2)-MONTH(B1)=0,D1,D1+1)

Энэ томъёо нь саруудыг дэс дугаарлаж буй томъёолол болно. Тодруулбал нэг сард харьяалагдаж буй огноог 1, хоёр сард харьяалагдаж буй огноог 2, … гэх мэтчлэнгээр дугаарлана. D2 нүдэнд бичигдсэн томъёоллыг D3:D12 мужид Copy/Paste хийнэ. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

D багананд гарсан үр дүн 1-ээс 4 хүртэл дугаарлагдсан байна. Гэхдээ дугаарлалт давхардсан байгааг та бүхэн анзаараарай. Иймээс одоо D13 нүднээс эхэлж 1-ээс 4 хүртэл дугаарыг давхардуулахгүйгээр гараас оруулж өгье. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Дээрх байдлаар мэдээллийг зохион байгуулж дугаарласан бол A1:D16 мужийг сонгож, D баганаар эрэмблэнэ. Гарсан үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Ингээд л бидний хүсэн хүлээсэн үр дүн гараад ирлээ. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.

Зар сурталчилгаа


 

Бусадтай хуваалцах

3 Responses to Огноо бүхий мэдээллийг хоосон мөрөөр тусгаарлах нь

  1. ганцэцэг хэлдэг:

    Баярлалаа. Саруудаар биш нэрээр зааглаж хоосон мөр оруулъя гэвэл яах уу

  2. Batbayar хэлдэг:

    D baganaar erembelehed yamar tomeo bichih vv

  3. Зочин хэлдэг:

    D baganaar erembelehed yamar tomeo bichih we mundaguudaa

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares