Огноог өдрөөр илэрхийлэх нь

Бид MS Excel программ дээр ажиллаж байх явцад огнооны (он, сар, өдөр) төрлийн мэдээлэлтэй байнга тулгардаг. Огноотой ажиллах явдал нь MS Excel программын нийтлэх хэрэглээний нэг юм. Бид энэхүү нийтлэлээр өгөгдсөн огноог өдрөөр хэрхэн илэрхийлэх тухай авч үзэх болно. Энэ талаар MS Excel хэрэглэгч нар төдийлөн сайн мэддэггүй учраас огноог өдрөөр илэрхийлэхдээ механикаар 1-ээс 31 хүртлэх тоог ашигладаг. Энэ нь хэдийгээр тухайн үедээ асуудлыг шийдсэн мэтээр харагдавч дараа, дараагийн огноог томьёонд оруулах ашиглахад 1-31 утгууд нь он сараар үл ялгагдах болно. Жишээлбэл огнооны утга 1 гэж өгөгдсөн тохиолдолд 1/1/2012 эсвэл 2/1/2012 эсвэл 3/1/2013 огнооны алиных нь 1 болохыг тодорхойлж чаддагүй. Иймээс энэ асуудылг бид доорх зөвлөмжийн тусламжтайгаар шийдвэрлэж чадна.

Зар сурталчилгаа

Бидэнд доорх огнооны мэдээлэл өгөгдсөн байна.

Энэхүү A1:F1 мужид өгөгдсөн огнооны мэдээллийг өдрөөр илэрхийлэе. Өөрөөр хэлбэл 8/1/2012=1, 8/2/2012=2, 8/3/2012=3 гэх мэтчилэн.

Юуны өмнө A1:F1 мужийг сонгож, Format Cells… цэсийг гаргаж ирнэ.

Үүний дараагаар доорх зургийн дагуу Format Cells цэсний Number хэсгээс зурагт үзүүлсний дагуу сонголтыг хийнэ.

Зар сурталчилгаа

Ингээд OK коммандыг өгөхөд огноогоор илэрхийлэгдсэн мэдээлэл өдрөөр илэрхийлэгдэх болно.

Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

One Response to Огноог өдрөөр илэрхийлэх нь

  1. Өлзийбаяр хэлдэг:

    Сайн байна уу
    Эксэл дээр огноо 2018.05.15 2018-05-15 2018/05/18 гээд бүтэн оруулахаар 18.05.15 гэж оруулсан он маань 20 гэсэн нь хураагдаж ороод байх юм . Туслаа ч . Бас цэг тавидаг дээр даслал гарж ирээд болдоггүйэ яах вэ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares