Нөхцөл шалгаж хүснэгтэн мэдээллээс хайлт хийх нь

Зиак EXCELER-үүддээ энэ оройн мэндийг хүргэе. Өнөөдөр гадаа нэлээд хүйтэн өдөр байх чинь. Таван ес эхэлсэн, тавьсан будаа хөлдөхгүй гэсэн бодолтой гарсан чинь хөлдөж үхэх шахлаа. Дөрвөн есд уул нь даарч, хөрөөгүй л юмсан. За тэр ч яахав. Өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэндээ ФУНКЦ-XL номныхоо нэгэн жишээг нийтлэл болгон танилцуулахаар шийдлээ. Энэ бол нөхцөл шалгаж хүснэгтэн мэдээллээс хайлт хийх томъёолол юм.  Нийтлэлийн ерөнхий агуулга нь олон хэсэг хүснэгтэн мэдээллээс хэрхэн хайлт хийх тухай нийтлэл юм. Энэхүү нийтлэл маань ФУНКЦ-XL номны 122 дугаар худаснаас бичигдэж эхэлсэн байгаа болно.  За ингээд гол асуудалдаа орцогооё.

Зар сурталчилгаа

Бидэнд 3 хүснэгтэн мэдээлэл өгөгдсөн байна. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Хүснэгтийн нэр нь A1, A9, A17 нүднүүдэд харгалзан 2011 он, 2012 он, 2013 он гэж тус тус өгөгдсөн байна. Бидний зорилго G1 нүдэнд хүснэгтийн нэр буюу оныг оруулахад тухайн сонгогдсон хүснэгтээс G2  нүдэнд оруулсан утганд харгалзах мэдээллийг гаргаж ирэх явдал юм.

Жишээлбэл бид G1 нүдэнд 2012 гэсэн утга, G2 нүдэнд BI-567 гэсэн кодыг тус тус оруулахад, G3 нүдэнд Bib, G4 нүдэнд 123, G5 нүдэнд 117 гэсэн утгууд автоматаар гардаг байдлаар загварчлах явдал юм. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Энэ асуудлыг хэрхэн загварчлах талаар одоо та бүхэндээ тайлбарлая. Асуудлыг шийдэх үндсэн аргачлал нь энгийн VLOOKUP функц юм. Гэхдээ бид тус функцийг IF функцтэй хослуулан ашиглана. Тодруулбал бид VLOOKUP функцийн table_array аргументад оруулах хүснэгтэн мэдээлэлд нөхцөл шалгана. Иймээс нэн тэргүүнд VLOOKUP функцийн нөхцөлт table_array-г бэлтгэе.

Зар сурталчилгаа

=IF(G1=2011,A2:D7,IF(G1=2012,A10:D15,IF(G1=2013,A18:D23,"")))

Энэ томъёолол нь:

  1. Хэрэв G1 нүдэнд 2011 гэсэн утга орсон бол A2:D7 мужийг хариу болгож авна.
  2. Харин G1 нүдэнд 2012 гэсэн утга орсон бол A10:D15 мужийг хариу болгож авна.
  3. Эцэст нь G1 нүдэнд 2013 гэсэн утга орсон бол A18:D23 мужийг хариу болгож авна.

Одоо дээрх томъёоллыг G3, G4, G5 нүдэнд бичигдэх VLOOKUP функцийн table_array-д оруулъя.

  • G3: =VLOOKUP(G2,IF(G1=2011,A2:D7,IF(G1=2012,A10:D15,IF(G1=2013,A18:D23,""))),2,FALSE)
  • G4: =VLOOKUP(G2,IF(G1=2011,A2:D7,IF(G1=2012,A10:D15,IF(G1=2013,A18:D23,""))),3,FALSE)
  • G3: =VLOOKUP(G2,IF(G1=2011,A2:D7,IF(G1=2012,A10:D15,IF(G1=2013,A18:D23,""))),4,FALSE)

Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Ингээд бидний загварчлал бэлэн боллоо. Одоо G1 нүдний утгыг өөрчлөхөд VLOOKUP функцийн table_array дагаж өөрчлөгдөх болно. Та бүхэн туршаад үзээрэй.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

4 Responses to Нөхцөл шалгаж хүснэгтэн мэдээллээс хайлт хийх нь

  1. Tseegii хэлдэг:

    VLookup ashiglan sheet1 sheet 2 sheet 3 husnegtend bga medeelliig sheet 4 deer hussen medeellee yaj gargaj ireh we gantshan sheetend bga medeelliig VLOOKUP.r gargaj ireed bgaamaa olon sheetnees medeelel yalgaj gargaj ireh geheer bolohgui yum

  2. Төрөө хэлдэг:

    Баганын дугаарыг 2,3,4 гэж бичих юм байна.

  3. Зочин хэлдэг:

    Сайн байна уу?

    G3: =VLOOKUP(G2,IF(G1=2011,A2:D7,IF(G1=2012,A10:D15,IF(G1=2013,A18:D23,””))),2,FALSE)
    G4: =VLOOKUP(G2,IF(G1=2011,A2:D7,IF(G1=2012,A10:D15,IF(G1=2013,A18:D23,””))),3,FALSE)
    G3: =VLOOKUP(G2,IF(G1=2011,A2:D7,IF(G1=2012,A10:D15,IF(G1=2013,A18:D23,””))),4,FALSE)

  4. Баттулга хэлдэг:

    =+(VLOOKUP(B5,'[PS_Detail.xlsx]Ээлж-‘!$A$12:$M$571,13,FALSE))+(VLOOKUP(B5,'[PS_Detail.xlsx]Ээлж-2’!$A$12:$M$571,13,FALSE))

    Ийм томъёо оруулсын тэгсэн нэг sheet-н харгалзах утга нь байхгүй болохоор алдаа заагаад байна яах вэ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares