Нэг нүдэнд агуулагдах хоёр мэдээллийг хоёр нүдэнд салгаж оруулах техник

Зиак залуучууд оройн мэнд. Excel-ийнхээ ажлаас хөндийрөөд нэлээдгүй хугацааг өнгөрөөсөн байна. Шинэ ажил төрөл эхлүүлээд тэрэн дээрээ хамаг анхааралаа хандуулчихаж. Ойрын хэд хоногт цаг зав гайгүй боллоо. Facebook-т ирсэн хүсэлт, хариулт нэхсэн асуултууд маш их хуримтлагдаж. Өнгөрсөн хугацаанд Facebook-дээ ч орохоосоо айж байлаа 🙂 🙂 🙂 . Учир нь манай Exceler-үүд намайг яачихав, ийчхэв, яагаад таг болчихов, ингээд Excel-ээ хаячихаж байгаа юмуу нтр гээд загнаж магадгүй гэж бодоод ороохоос ч айж байлаа 🙂 🙂 . Өчигдөрөөс харин зориг гаргаж Facebook-тээ орлоо. Хуримтлагдсан асуултыг эс тооцвол харин гайгүй шүү 🙂 🙂 🙂 . Зиак олон юм нуршаад яахав сонирхол татсан нэг асуултандаа хариулая.

Зар сурталчилгаа

Үүссэн асуудал:

Надад дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөдсөн байна. Бодит байдал дээр энэ мэдээлэл хэдэн мянган мөр байгаа байх. Өгөгдсөн тоон мэдээллүүд өөр хоорондоо Space буюу хоосон зайгаар тусгаарлагдсан байгаа. Өөрөөр хэлбэл A1 нүдний мэдээлэл 8:26 17:59 гэсэн хэлбэрээр бичигдсэн болно.

Энэ мэдээллийг маш хурдан хугацаанд дараах хэлбэрт шилжүүлэх шаардлага гарчээ.

Энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар одоо та бүхэндээ тайлбарлая.


Асуудал шийдвэрлэсэн нь:

Үр дүнг ажиглавал A1:A7 мужийн мэдээлэл өөр хоорондоо нэг мөр алагсч байгааг та бүхэн анзаарах хэрэгтэй. Иймээс бид өгөгдсөн мэдээллийн мөр хооронд нэг хоосон мөр оруулах шаардлагатай болж байна. Энэ үйлдлийг хийхээс өмнө дараах томьёогоор эхний тоон мэдээллийг салгаж авах шаардлагатай.

Зар сурталчилгаа

=LEFT(A1,SEARCH(" ",A1)-1)

Зиак бид эхний мэдээллийг салгаад авчихлаа. Одоо Space-ийн дараах тоон мэдээллийг доод хэсэгт байршуулах шаардлагатай болж байна. Доод хэсэгт тоон мэдээлэл оруулахын тулд A1:A7 мужид байршиж буй мэдээллийн хооронд хоосон зай оруулах шаардлагатай. Энэ асуудлыг бид дараах техникээр хийж гүйцэтгэнэ.

Нэн тэрүүнд C1:C7 мужид 1-7 гэсэн тоог оруулна. Үүний дараагаар C1:C7 мужийн мэдээллийг C8:C14 мужид хуулна. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Ингээд A1:A14 мужийн мэдээллийг C баганаар эрэмблэнэ. Үүний үр дүнд A1:A7 мужийн мэдээллийн мөр хооронд хоосон зай үүсэх болно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Зиа ингээд өгөгдсөн мэдээллийн хооронд хоосон зайг оруулчихлаа. Одоо өгөгдсөн мэдээллийн сүүлийн тоон мэдээллийг B2, B4, B6, …. , B14 гэсэн нүднүүдэд оруулна. Үүний тулд B1:B14 мужийн хоосон нүднүүдийг сонгох шаардлагатай.

Тус мужаас хоосон нүдийг сонгохийн тулд дараах техникийг ашиглана. Үүнд: Нэн тэргүүнд B1:B14 мужийг сонгоно. Үүний дараагаар Ctrl+F коммандыг өгч Find and Replace цонхыг нээнэ.

Find and Replace цонхонд ямар нэгэн зүйл бичихгүйгээр Find All коммадыг өгнө. Эхний хоосон нүд буюу B2 нүд сонгогдоно. Мөн Find and Replace цонх дараах хэлбэртэй болно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Ингээд Find and Replace цонхны доод хэсэгт байрлах хоосон нүдний хаягууд дээр курсорыг байршуулж, Ctrl+A коммандыг өгнө. Үүний үр дүнд B1:B14 мужийн бүх хоосон нүд автоматаар сонгогдох болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Та бүхний үр дүн дээрх зурагтай адил гарч байбгаа бол Find and Replace цонхыг хаана. Үүний дараагаар курсорыг хөдөлгөхгүйгээр шууд тэнцүү (=) тэмдэгийг дарж дараах томьёог бичиж оруулна. Томьёо бичиж дууссаны дараа үр дүнг Ctrl+Enter хосолсон товчоор гаргана. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Үр дүнг Ctrl+Enter хосолсон товчоор гаргана. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Зиак ингээд бидний хүссэн үр дүн бэлэн боллоо. Та бүхэн туршаад үзээрэй. Энэхүү нийтлэлд 3 техник ашиглагдсан байгааг сайтар анхаараарай. Үүнд:

  1. Мэдээллийн хооронд хоосон мөр оруулах техник,
  2. Хоосон нүд сонгох техник,
  3. Мэдээллийг томьёо ашиглаж салгахн технхик,

Иймээс та бүхэн энэхүү нийтлэлийг уншснаар дээрх Excel техникүүдийг эзэмших болно. Та бүхэнд амжилт хүсье.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

One Response to Нэг нүдэнд агуулагдах хоёр мэдээллийг хоёр нүдэнд салгаж оруулах техник

  1. чулуун хэлдэг:

    сайн байна уу?
    Тооны оронд хүний овог нэр хамт бичигдсэн талбарыг яаж тус тусд нь салгах вэ?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares