Мөр ба багана (row & column)

Хүснэгтэн төрлийн бүх программын хамгийн нийтлэг шинж бол МӨР, БАГАНА-н индекс буюу нэршил (мэргэжилийн хэллэгийг мэдэхгүй болохоор шууд зохиогоод биччихлээ. Ойлгоно гэдэгт найдаж байна). Өөрөөр хэлбэл MS Excel программын хувьд мөрийн дугаар, баганын үсгэн тэмдэглэгээ юм. Бид эдгээр мөр баганын индексийг нүдээр харах замаар тодорхойлж болох боловч MS Excel программ дээр хэрхэн тодорхойлохыг тэр бүр мэддэггүй. Хэдийгээр эдгээр функцүүдийг Excel программ хэрэглэгч нар өргөн хэрэглэдэггүй боловч хэрэглээний хувьд чухал функцүүдийн нэг юм.

Зар сурталчилгаа

ROW функц

MS Excel программын ROW функц нь мөрийн индексийг тодорхойлоход ашиглагддаг. Өөрөөр ROW функц ашиглан бичигдсэн томьёо байрлах нүдний мөрийн индексийг тодорхойлно. Тус функцийн бичигдэх хэлбэр:

=ROW()

COLUMN функц

Зар сурталчилгаа

MS Excel программын COLUMN функц нь баганын индексийг тодорхойлоход ашиглагддаг. MS Excel программын баганы индекс хэдийгээр үсгээр илэрхийлэгддэг ч COLUMN функцийг ашигласнаар үсгээр илэрхийлсэн индексийг тоон үзүүлэлтэд хөрвүүлдэг. Өөрөөр хэлбэл А баганыг 1 гэж үзэн дараа дараагийн багануудыг 2, 3, 4 ….. гэх мэтчлэн тоогоор индексжүүдэг. Тус функцийн бичигдэх хэлбэр:

=COLUMN()

Эдгээр ROW, COLUMN функцүүдийг хэрхэн ашиглаж байгаа талаар доорх зурагнаас үзээрэй.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

One Response to Мөр ба багана (row & column)

  1. enkhee хэлдэг:

    Мөр баганшг яаж хураах?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares