Мөр баганын тоонд үндэслэн хүснэгт зурах техник

Ес эхэлсэн ч гадаа өдөртөө ер нь их дулаахан байна. Өдийд чинь малгай ороолт гээд л бөөн цан хүүрэг болсон хүмүүс л байдаг. Гэтэл энгэр задгай, толгой нүцгэн хүмүүс л гадуур гүйлдэж байна. Миний хувьд ч ялгаагүй. Дэлхийн дулаарал гэдэг нь энэ юм болов уу даа гэж бодох боллоо шүү. Зиак ингээд гол асуудалдаа орцгооё. Өнөөдрийнхөө нийтлэлээр нэлээн дээр үед надад тулгарч байсан нэгэн асуудлыг хэрхэн шийдэж байсан тухайгаа бичихээр шийдлээ. Та бүхэнд одоо бичих гэж байгаа нийтлэл маань хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Зар сурталчилгаа

Үүссэн асуудал

Би Excel программ дээр тийм ч сайн ажилладаггүй байхдаа нэг асуудлыг шийдэх гээд өдрийн бодол, шөнийн зүүд болж байсан юм. Тухайн үедээ энэ асуудлыг шийдэж чадаагүй ч, сүүлд нь бол шийдэж чадсан. Хэрэг хуучирдаггүй гэдэг шиг Excel дээр тулгарсан асуудал хэзээ ч хуучрахгүй. Гэнэт сүртэй, сүртэй юм яриад явчихлаа уучилаарай. 🙂 🙂 🙂 .

За тэр нь ямар асуудал бэ гэхээр B1 нүдэнд хүснэгтийн мөрийн тоо, B2 нүдэнд хүснэгтийн баганын тоог оруулахад тухайн хүснэгт автоматаар үүсдэг байх загварчлал байсан юм. Энэ асуудлыг хөдөлгөөнт зургаар үзүүлье.

REC

Тэгэхээр өнөөдрийнхөө нийтлэлээр энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тайлбарлах болно.

Асуудлыг шийдвэрлэсэн нь

Би дээрх асуудлыг Excel программын Conditinal Formatting хэрэгсэл ашиглах замаар шийдвэрлэж чадна. Энэ нь хамгийн зөв бөгөөд хамгийн хурдан арга юм. Дээрх асуудлыг шийдэхийн тулд та бүхэн дараах зааварыг дагаарай.

Зар сурталчилгаа

  • Нэн тэргүүнд бид дараах зурагт үзүүлсэн форматыг бэлтгэнэ.

RowCol-1

  • Үүний дараагаар A4:G30 мужийг сонгоно. Энэ муж сонголт нь зүгээр ч нэг сонголт биш юм. Учир нь энэ мужид бидний тодорхойлсон мөр, баганын тоогоор хүснэгт үүснэ. Өөрөөр хэлбэл нийт боломжит хүснэгтийн дээд хэмжээг илэрхийлж буй муж болно.
  • Одоо Home цэснээс Conditional Formatting коммандыг өгч үүсэх цэснээс New Rule… гэсэн коммандыг өгнө. Энэ талаар дараах зурагнаас харж болно.

zeba-2

  • Үүсэх New Formatting Rule цонхоноос Use a formula to determine which cells to format гэсэн сонголтыг хийгээд, Format values where this formula is true: гэсэн талбарт дараах томьёог бичиж оруулна. Үүнд:

=AND(COLUMN(A$4)<=$B$2,ROW($A4)-3<=$B$1)

Энэ талаар дараах зургаас хараарай.

RowCol-2

  • Томьёо бичиж оруулсны дараагаар Format товч дээр дарж, Border гэсэн хуудаснаас дараах зурагт үзүүлсэн сонголтыг хийнэ. Энэ хүснэгтийн өнгийг ямар ч өнгөөр хийж болно.

RowCol-3

Ингээд OK, OK гэсэн коммандуудыг өгөх замаар нээсэн цонхнуудыг хаана. Бидний сонгосон мужид өгөгдсөн мөр баганы тоогоор хүснэгт үүсэх боломжтой болно.

Жишээлбэл 5 мөр, 3 баганатай хүснэгт үүсгье. Тэгвэл B1 нүдэнд 5, B2 нүдэнд 3 гэж оруулахад 5 мөр, 3 баганатай хүснэгт үүснэ.

RowCol-4

Бичигдсэн томьёоны товч тайлбар:

Conditional Formatting-д ашигласан дээрх томьёо нь 2 нөхцлийг шалгаж байна. Эхний нөхцөл нь баганын тоо нь A:G баганын индекс нь өгөгдсөн баганын тооноос бага буюу тэнцүү байна уу гэдгийг шалгаж байна. Харин хоёр дахь нөхцөл нь 4:30 мөрийн индекс нь өгөгдсөн мөрийн тооноос бага буюу тэнцүү байгаа эсэхийг шалгаж буй томьёолол юм. Энэ хоёр нөхцлийг зэрэг хангаж байвал тухайн мужийг хүснэгтэнд оруулна.

=AND(COLUMN(A$4)<=$B$2,ROW($A4)-3<=$B$1)

та бүхэн ROW болон COLUMN функцийн талаар ЭНЭ линкээр орж уншаарай. Хэрэв энэхүү нийтлэлтэй холбоотой асуух зүйл гарвал СЭТГЭГДЭЛ хэсэгт асуултаа бичээрэй. Та бүхэнд амжилт хүсье.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares