Мэдээлэл боловсруулах техник

Зиак EXCELER-үүддээ шинэ оны мэнд хүргье. Мөн үдшийн мэнд. Ойрд ч улс төрийн нөхцөл байдал, уур амьсгал тун чиг ширүүн байх шиг байна. Ми.ЭНХБОЛД-ыг огцортол нийтлэл бичихгүй гэж гүрийж байсан чинь тэсэхээ байгаад өнөөдөр бичихлээ. Бас л их тэвчээр юм байна шүү 🙂 🙂 🙂 . Мань мэт нь ингэж гүрийж чадахгүй юм байна оо. Өнөөдрийнхөө нийтлээр нэгэн уншигчийнхаа асуултанд хариулахаар шийдлээ. Сар гаруй хугацааны өмнө EXCEL.mn групп дээр нэгэн уншигч маань мэдээлэл хэрхэн боловсруулах тухай нэгэн асуултыг асууж байсан юм. Тухайн үед нь судалж үзье гэж хэлж байсан. Судалж амжихгүй явсаар байгаад өнөөдрийг хүрлээ. Одоо бараг ач холбогдол нь алдагдсан биз дээ. Гэхдээ яах амалсан ёсоороо үүссэн асуудлыг хэрхэн шийдэх тухайн нийтлэлийг бичлээ. Та бүхэнд ч гэсэн асуудлыг шийдсэн энэхүү техник хэзээ нэгэн цагт хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Зар сурталчилгаа

Үүссэн асуудал:

Манай EXCEL.mn группын нэгэн уншигч гишүүн маань биднээс дараах зурагт үзүүлсэн асуудлыг хэрхэн шийдэх талаар тусламж хүссэн.

Миний бие уул нь дээрх асуудлыг судлаад хариу өгье гэж бодож байтал таг мартсан байна. Иймээс яг одоо энэ асуудлыг хэрхэн хялбархан аргаар шийдэх тухай зөвлөмжийг өгье.

Асуудлыг шийдвэрлэсэн нь:

Нэн тэргүүнд бид өгөгдсөн мэдээлэлд бага зэргийн нэмэлт боловсруулалтыг хийнэ. Тодруулбал мэдээллийн эхэнд болон төгсгөлд нэмэлтээр 2 багана оруулж ирнэ. Тэдгээр баганыг дараах зурагт үзүүлсэн байдлаар нэрлэнэ.

Бидэнд өгөгдсөн мэдээлэл 30 мөртэй байгаа ба дээрх зурагт 6:25 мөрийг Hide төлөвт оруулсан байгааг та бүхэн анзаараарай.

Зар сурталчилгаа

Дараагийн алхамд A баганын № талбарт дэс дугаар оруулна. Дэс дугаар оруулахдаа ED001 код бүхий бүх мөрөнд 1 гэсэн утга, AG002 код бүхий бүх мөрөнд 2 гэсэн утга гэх мэтчлэнгээр кодонд харгалзах мөрүүдэд үргэлжлүүлэн дугаарлалтыг хийнэ.

Энэ дугаарлалтыг хийхийн тулд бид нэн тэргүүнд A2 нүдэнд 1 гэсэн утгыг шууд гараас оруулж өгнө.

Үүний дараагаар A3 нүдэнд дараах томъёоллыг оруулж, тус томъёоллыг A30 нүд хүртэл Copy/Paste хийнэ.

=IF(C2<>C3,A2+1,A2)

Ингэснээр кодонд харгалзах мэдээллүүдэд автоматаар дэс дугаар үүснэ. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Дараагийн алхамд дараах томъоёллыг F2 нүдэнд оруулж, F3:F30 мужид Copy/Paste коммандыг өгнө.

=SUM(IF($B$2:$B$30=B2,$C$2:$C$30,0))

Энэхүү томъёолол нь C багананд бичсэн кодонд харгалзах тоонуудын нийлбэрийг олж буй томъёолол юм.

Эцэст нь A1:F30 мужийн мэдээллээр PivotTable үүсгэнэ. Үүсгэсэн PivotTable-ийг дараах зурагт үзүүлэв.

Дээрхтэй адил зарчмаар PivotTable үүссэний дараагаар тухайн PivotTable-д зааврын дагуу формат тохиргоог хийж өгнө.

Алхам1: PivotTable-ийг идэвхжүүлж, Design цэснээс Report Layout коммандыг өгч, Show in Tabular Form хэлбэрийг сонгоно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Үүний үр дүнд бидний PivotTable дараах хэлбэрт шилжинэ.

Алхам2: Дээрх зурагт үзүүлсэн PivotTable-ээс SubTotal хэсгүүдийг арилгана. Үүний тулд SubTotal хэсгүүд дээр курсорыг байршуулж, хулганын баруун товчийг дарах замаар SubTotal тэмдэглэгээг арилгана. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Гэх мэтчлэнгээр бүх SubTotal-уудыг арилгана. Үүний үр дүнд бидний PivotTable дараах хэлбэрт шилжинэ.

Алхам3: Одоо PivotTable-ийн хамгийн доод хэсэгт байрлах Grand Total хэсгийг арилгана. Үүний тулд PivotTable-ийг идэвхжүүлж, Design цэсний Grand Total хэсгээс Off for Rows and Columns коммандыг өгнө.

Ингээд бидний PivotTable маань арилгасан сонгино шиг мөлчийсөн амьтан боллоо.

Алхам3: Одоо бид PivotTable эхний 3 баганын мэдээллийг Merge төлөвт оруулна. Үүний тулд PivotTable дээр курсорыг байршуулж, хулганын баруун товчийг дарах замаар PivotTable Options… коммандыг өгнө. Үүний үр дүнд PivotTable Options цонх нээгдэх ба тус цонхноос дараах зурагт үзүүлсэн Merge and center cells with labels коммандыг идэвхжүүлж, OK коммандыг өгнө.

Үүний үр дүнд бидний PivotTable дараах хэлбэрт шилжинэ.

Ингээд өгөгдсөн мэдээлэл маань бидний хүсэн хүлээсэн хэлбэрт шилжсэн байна. Харагдах байдлыг сайжруулах үүднээс тухайн PivotTable-ийг хүснэгтэнд оруулж болно. Ингээд эцсийн байдлаар PivotTable-ийг харцгаая.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares