Мэдээлэл алгасч хоосон мөр нэмэх техник (хялбаршуулсан техник)

Зиак оройн мэнд залуучууд. Шинэ оны хамгийн анхны нийтлэлээ бичие. Би нэлээн дээр Мэдээлэл алгасч хоосон мөр нэмэх техник гэсэн нэгэн нийтлэлийг бичиж байсан билээ. Та бүхэн энэ нийтлэлийг уншихыг хүсвэл ЭНД дарж үзээрэй. Тухайн үед энэ асуудлыг шийдэхдээ нэлээд нүсэр аргаар шийдсэнээ саяхан мэдсэн. Иймээс асуудлыг хэрхэн хялбаршуулсан аргаар шийдэх тухай нийтлэлийг өнөөдөр бичихээр шийдлээ. Та бүхэн энэ техникийг сураад, ажил мэргэжилдээ ашиглаарай.

Зар сурталчилгаа

ҮҮССЭН АСУУДАЛ

Бидэнд A1:B7 мужид ханшийн мэдээдэл өгөгдсөн байна. Энэ мэдээллийг E1:F13 мужид харуулсан хэлбэрт шилжүүлэх шаардлагатай болжээ.

Blank_Row

Дээрх мэдээлэл нь 1400 орчим мөртэй мэдээлэл байсан. Жишээ болгох үүднээс 7 ширхэг өгөгдлийг авсан болно. Би энэ асуудлыг өмнө нь VBA код бичих замаар шийдэж байсан. Гэтэл нэг нөхөр маш хялбархан аргаар энэ асуудлыг шийдэж, намайг шоконд оруулав. Тэрхүү аргыг одоо та бүхэнд тайлбарлан бичие.

АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭСЭН НЬ

Нэн тэргүүнд өгөгдсөн мэдээллийг 1, 2, 3, … гэх мэтчлэн дугаарлана. Дугаарлалтыг миний хувьд дараах зурагт үзүүлсний дагуу хийсэн болно.

20150106-01

Үүний дараагаар дэс дугаар буюу дугаарласан тоог хуулж (Copy), үүсгэсэн дэс дугаарын доод талд байршуулна (Paste). Манай жишээний хувьд C1:C7 мужийн мэдээллийг хуулж, C8:C14 муж дээр байршуулна гэсэн үг. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Зар сурталчилгаа

20150106-02

За одоо ямар үйлдэл хийх нь тодорхой боллоо. Та бүхэн ч таамаглаж байгаа байх. Энэ бол эрэмблэх үйлдэл. Бид A1:C14 мужийг сонгоод, C баганын мэдээллээр эрэмбэлнэ.

20150106-03

Үүний үр дүнд бидний мэдээлэл дараах зурагт үзүүлсэн хэлбэрт шилжиж, бидний зорилго биелэгдэнэ.

20150106-04

Гүйцээ. Асуудал шийдэгдсэн. Ийм л амархан зүйлийг хэт нүсэр аргаар шийдсэн байна. Баярлалаа, Ухаарлаа 🙂 🙂 🙂 .

Дүгнэлт: Тэгэхээр Excel программ дээр тулгарсан асуудлыг хялбаршуулах хамгийн сайн арга VBA гэж ойлгож болохгүй байх нь. Та бүхэнд амжилт хүсье.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

3 Responses to Мэдээлэл алгасч хоосон мөр нэмэх техник (хялбаршуулсан техник)

  1. Amgaa хэлдэг:

    Uneheer sain setgejee

  2. Aagii хэлдэг:

    Uu za za amar ain

  3. uka хэлдэг:

    Нээрээ амар юмаа баярлалаа. Ажилд нь амжилт. их зүйл сурч байгаа шүү.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares