МАКРО-XL номны танилцуулга

 

Зиак Exceler-үүдэд өдрийн мэнд хүргье. Зуны аагим халуун өдрүүд үргэлжилж байна. Манай сайтаас өнгөрсөн 6 дугаар сард МАКРО-XL хэмээх Excel автоматжуулалтын тухай өгүүлсэн ном гаргасныг та бүхэн мэдэж байгаа байх. Иймээс өнөөдрийнхөө нийтлэлээр тус номныхоо талаар танилцуулга хийхээр шийдлээ. Учир нь бид өмнө МАКРО-XL хэмээх шинэ бүтээл гарлаа л гэсэн болохоос биш тухайн бүтээлийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулыг хийгээгүй байсан билээ. За ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг эхлэе.


МАКРО-XL номны тухай

Бидний боловсруулсан МАКРО-XL хэмээх нэртэй ном маань Excel программд агуулагдах макро коммандын хэрэглээ, ашиглалтын тухай өгүүлсэн ном юм. Excel программын макро комманд нь тус программын Developer цэсэнд агуулагддаг бөгөөд макро коммандыг Excel программ дээр байнга хийгддэг үйлдлүүдийг автоматжуулах, эсвэл Excel загварчлал боловсруулах зэрэгт өргөн ашигладаг.

MAC-XL-5

Бидний энэхүү бүтээлийн маань үндсэн агуулга нь Excel программын зөвхөн макрог коммандын хэрэглээ, ашиглалтанд төвлөрсөн учраас МАКРО-XL хэмээх нэрийг өгсөн болно. Тодруулбал энэхүү номонд макро коммандыг ашиглаж Excel программ дээр тулгарсан аливаа асуудлыг хэрхэн автоматжуулах тухай, мөн Excel загварчлалд макро коммандыг хэрхэн ашигладаг тухай дэлгэрэнгүй өгүүлсэн. МАКРО-XL ном маань нийт 16 хэсгээс бүрдсэн, 30 гаруй жишээ кейсийг хамарсан, 300 хуудастай бүтээл болсон.

МАКРО-XL номны агуулгыг дараах зурагт үзүүлэв.

MAC-XL-3

МАКРО-XL номны 1, 2 дугаар хэсэг: Энэ хэсэгт миний бие Excel программтай хэрхэн холбогдсон тухай түүх, МАКРО-XL ном хэрхэн бичсэн тухай, тус номонд ямар мэдээлэл агуулагдаж байгаа талаар товч тайлбарласан болно.

МАКРО-XL номны 3, 4, 5 дугаар хэсэг: Энэ хэсэгт макро гэж юу болох талаар тайлбарлаж, Excel программд макро коммандыг хэрхэн оруулах тухай, мөн Excel программд хийгдэх макро тохиргоо, макро агуулсан файл хадгалах техникийн талаар тайлбарлан бичсэн. Номны энэ хэсэгт макро бичилтийн техник болон VBA код бичих техникийн хоорондын ялгааг тодорхойлсон болно.

МАКРО-XL номны 6, 7 дугаар хэсэг: Энэ хэсэгт макро бичих үндсэн техник, бичсэн макрог хэрхэн засварлах, устгах талаар өгүүлсэн. Мөн энгийн макро бичилт болон динамик макро бичилтийн хоорондын ялгаа, динамик макро бичих техникүүдийн талаар тайлбарлан бичсэн.

МАКРО-XL номны 9 дүгээр хэсэг: Энэ хэсэгт персонал макро гэж юу болох тухай, түүнийг хэрхэн хэрэглэх талаар техникийн зөвлөмжийг бэлтгэсэн. Мөн персонал макрог хэрхэн бичдэг тухай, түүнийг хэрхэн ажиллуулах талаар энэ хэсэгт жишээ, кейс ашиглан тайлбарлан бичсэн.

МАКРО-XL номны 8, 10, 11, 12, 13, 14 дүгээр хэсэг: Энэ хэсгүүдэд энгийн макро бичилт, динамик макро бичилтийг хэрхэн хослуулж ашиглах талаар жишээ, кейс ашиглан тайлбарлан бичсэн. Мөн макро коммандыг Excel программын бусад хэрэгсэлүүд болон томьёо функцүүдтэй хэрхэн хослуулж ашиглах талаар хэд хэдэн жишээ ашиглан тайлбарласан.

Энэ хэсгүүдэд Excel программ дээр тулгарсан аливаа асуудлыг макро ашиглаж, хэрхэн шийдвэрлэх тухай, мөн макро комманд ашиглаж Excel загварчлал хэрхэн хийдэг талаар жишээ, кейс ашиглан тайлбарласан болно.

МАКРО-XL номны 15, 16 дугаар хэсэг: Энэ хэсгүүдэд VBA гэж юу болох тухай, Excel программын аль хэсэгт VBA код бичдэг талаар техникийн зөвлөмжийг бичиж оруулсан. Мөн VBA код бичдэг Visual Basic Application программын бүтэц, зохион байгуулалтын талаар товч тайлбарласан. Энэ хэсэгт бичсэн макрог VBA код ашиглаж хэрхэн өргөтгөж болдог талаар тайлбарлаж, макро бичилтийн сул талыг VBA кодоор хэрхэн сайжруулах талаар өмнөх жишээ, кейсүүдийг ашиглан тайлбарласан болно.

Мөн бэлэн (Интернэт орчин байршиж байгаа болон хүмүүсийн бичсэн бэлэн VBA коднууд) VBA кодуудыг хэрхэн ашиглах талаар техникийн зөвлөмжийг бичиж, хэд хэдэн үр ашигтай VBA кодыг энэ хэсэгт оруулсан.

MAC-XL-5

МАКРО-XL номонд гарч буй жишээ, кейсүүд та бүгдийн хэрэгцээ шаардлагад яг таг нийцэх эсэх талаар бид хэлж мэдэхгүй боловч Excel автоматжуулалтанд ашиглагдаж буй арга, аргачлалуудыг сайтар судалж, өөрийн хийж буй тооцоолол, загварчлалдаа ашиглах нь илүү үр дүнтэй байх болно гэдийг анхаараарай. Номонд CD байдлаар жишээ кейсийн ажлын даалгавар, зарим автоматжуулалтын техник, макро бичилтийн талаарх видео хичээл зэргийг хавсарган оруулсан болно.


МАКРО-XL үнийн санал

Номны худалдах үнэ номын дэлгүүрүүдэд 29,000 төгрөг байна. Хэрэв биднээс худалдаж авсан тохиолдолд 25,000 төгрөгөөр худалдан авах боломжтой ба энэ тохиолдолд бид хүргэлт хийж өгөх болно. Та МАКРО-XL номыг хүргэлтээр авахыг хүсвэл энэхүү нийтлэлийн "МАКРО-XL номны захиалга өгөх" зураг дээр дарж, захиалга урьдчилан өгч болно.

Macro-XL

MAC-XL-5

Мөн МАКРО-XL номыг интернэтээр захиалахаас гадна 8888-0946 утсаар холбогдож, шууд захиалан авах боломжтой.


МАКРО-XL ном хэнд зориулагдав

Манай Exceler-үүд надаас VBA код яаж бичиж сурах талаар байнга асуудаг. Харин би VBA код бичиж сурах гэж байгаа бол эхлээд МАКРО ашиглаж сурах хэрэгтэй гэж зөвлөдөг. Тэгэхээр МАКРО-XL ном маань VBA код анхлан бичиж сурах гэж байгаа хүмүүс, мөн Excel загварчлал, автоматжуулалт сонирходог хүмүүст зориулагдсан бүтээл юм.

M-XL


МАКРО-XL номыг худалдаалах цэгүүд

Бид энэхүү номоо (МАКРО-XL) ирэх долоо хоногт буюу  2016 оны  6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн номын дэлгүүрүүдэд тавиж, худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Эхний ээлжинд Интер номын их дэлгүүр,Их дэлгүүрийн Мажестик номын дэлгүүр, Аз хур номын дэлгүүрүүдээр худалдаалагдах болно.

MAC-XL-5

M-XL-3

Бид дараагийн ээлжинд бусад номын дэлгүүрүүдэд тавьж, мөн ном хүргэлтийн үйлчилгээг үзүүлэх болно. Та бүхэн эдгээр номын дэлгүүрүүдтэй холбоотой мэдээллийг ЭНД дарж үзэж болно.


МАКРО-XL номны зарим автоматжуулалт, загварчлалын хэсгээс ….

МАКРО-XL номонд агуулагдах зарим загварчлал, кейс шийдлийг дараах хөдөлтгөөнт зургуудаар дүрслэн үзүүлэв. Гэх мэтчлэн 30 гаруй жишээ кейс, загварчлал МАКРО-XL номонд агуулагдаж байгаа болно.

МЭДЭЭЛЭЛ НЭГТГЭХ МАКРО БИЧИЛТIntro-4

MAC-XL-5

ДАНСНЫ ЛАВЛАГААНЫ ЗАГВАРЧЛАЛЫН МАКРО БИЧИЛТ
Intro-1

MAC-XL-5

DATA ENTRY ЗАГВАРЧЛАЛЫН ХҮСНЭГТ УДИРДАХ МАКРО БИЧИЛТIntro-2

MAC-XL-5

МЭДЭЭЛЛИЙН НЭГТГЭЛ ХИЙХ МАКРО БИЧИЛТ
Intro-5

MAC-XL-5

ӨГӨГДСӨН МЭДЭЭЛЛЭЭР SHEET ҮҮСГЭХ VBA КОДЧЛОЛIntro-3

Бусадтай хуваалцах

3 Responses to МАКРО-XL номны танилцуулга

  1. Анжэ хэлдэг:

    сайн бна уу?
    Миний хувьд интернет орчноос тайлан мэдээлэл хуулан excel др буулган түүнийг нэгэтгэх ажиллагаа маш их давтагддаг юмаа.
    мөн excel др бгаа мэдээллүүд баяжигдахад өөр нэг excel файльд баяжилт болон тоон дүн нь нэмэгдэж нэгэтгэгддэг арга чарга бна уу?
    та үүнд заавал хариу өгөрэй

    • тулга хэлдэг:

      Болно оо. Нэг эксель дээр байгаа мэдээлэл өөрчлөгдөхөд нөгөө экселийн мэдээлэл өөрлөгдөнө. Энийг хийхэд зүгээр томъёогоо л бичих хэрэгтэй. Яг л хуудас хооронд томъёо бичдэг шиг файл хооронд бас томъёо бичиж болно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares