Листний хамгийн сүүлийн утгыг тодорхойлох

Зиак өглөөний мэнд Exceler-үүдээ. Та бүхний ажил алба сайн байгаа гэдэгт миний бие итгэлтэй байна. Өчигдөрхөн санхүүчдийн баяр болж өнгөрлөө. Excel ашигладаг бүх санхүүчиддаа баярын мэнд хүргье. Өнөөдөр та бүхэндээ Excel загварчлалд өргөн ашиглагддаг нэгэн техникийн талаар нийтлэл бичихээр шийдсэн билээ. Заримдаа амархан юм шиг санагдсан асуудлууд маань яг цагаа тулахаар хэрхэн яаж шийдэх талаар мэдэхгүй тулгамддаг. Яг үүнтэй адил асуудал надад тулгарч байсан билээ. Тодруулбал листний хамгийн доод цэг буюу хамгийн сүүлийн утгыг олох шаардлага зарим загварчлал дээр тулгардаг. Иймээс энэ асуудлыг хэрхэн шийдэх тухай энэхүү нийтлэлээрээ бичлээ.

Зар сурталчилгаа

Надад дараах зурагт үзүүлсэн лист өгөгдсөн байна. Энэхүү листнээс хамгийн сүүлийн утгыг C2 нүдэнд томъёо ашиглаж олох шаардлага гарсан.

Манай жишээний хувьд улаанаар хүрээлсэн 20 гэсэн утгыг C2 нүдэнд олох шаардлагатай. Энэ асуудлыг бид LOOKUP функцээр хялбархан шийдэж чадна. Хэрхэн яаж томъоёлох талаар одоо та бүхэндээ тайлбарлая.

Юуны өмнө сонгогдсон мужид утга байгаа эсэхийг шалгаж, гарсан үр дүнг 1-т хуваах үйлдлийг хийнэ. Үүнийг бид C2 нүдэнд Array хэлбэрээр дараах зурагт үзүүлсний дагуу томъёолно.

Тус томъёоны үр дүн C2 нүдэнд 1 гэж гарах боловч, Array хэлбэрийн томъёог учраас тухайн нүдэнд дараах үр дүнгүүд агуулагдаж байгаа болно.

Зар сурталчилгаа

={1;1;1;#DIV/0!;1;1;#DIV/0!;1;#DIV/0!;1}

Энэ үр дүнг F9 товчны тусламжтайгаар гаргаж болно. Энэхүү үр дүнг ашиглаж, LOOKUP функцээр листний сүүлийн утгыг тодорхойлоё.

LOOKUP функц нь тодорхой нэг утгыг зааж өгсөн муж дотроос (lookup_vector) хайн олж, тухайн муж дахь байршлын индексийг тодорхойлно. Ингээд үр дүн гаргах өөр нэг муж (result_vector) дотроос тухайн байршлын индекст харгалзах мэдээллийг гаргаж ирнэ.

Үүний тулд C2 нүдэнд LOOKUP функцийг дараах байдлаар томъоёлно.

С2 нүдэнд бичигдсэн LOOKUP томъоёон үр дүн 20 гэж гарна. Учир нь LOOKUP функцийн Lookup_vector аргументад ={1;1;1;#DIV/0!;1;1;#DIV/0!;1;#DIV/0!;1} гэсэн үр дүн бүхий муж оруулж, 2 гэсэн утгыг тус мужаас хайсан. Иймээс LOOKUP функцийн ажиллах зарчим ёсоор хайж буй утга хэрэв байхгүй бол хайж буй утгаас бага утгуудын хамгийн ихийг хариу болгож авна гэсэн тодорхойлолтын дагуу 1 гэсэн утганд харгалзах 20 гэсэн үр дүнг хариу болгож авч байна. Зиак ингээд бидэнд тулгарсан асуудал шийдэгдлээ. Та бүхэнд амжилт хүсье.

Зарын чанартай нэгэн мэдээг та бүхэндээ дуулгая. Манай сайтын зүгээс Excel программ дахь функцийн хэрэглээтэй холбоотой ФУНКЦ-XL ном тун удахгүй хэвлэгдэх гэж байна. Та бүхэн ном хэвлэгдэн гарах үед тухайн номыг сонирхож үзээрэй.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares