Зураг ба Excel VBA

Зиа та бүхэнд өдрийн мэнд хүргье. Өнөөдөр шинэ долоо хоногийн эхний өдөр. Өглөө босох гэж нилээд зовлоо. Арай гэж л босч ажилдаа ирлээ. Үдээс өмнө гадуурх ганц хоёр ажилаа амжууллаа. Үдээс хойш яг таг өрөөндөө суулаа даа. Ажил тарах дөхөж байна. Нэг нийтлэл бичихээр шийдлээ. Нээрээ өнгөрсөн амралтын өдөр Сайтандаа нэг Plugin суулгалаа. Одоо л ид шидийг нь үзье байз. Энэ Plugin-ийг туршиж үзэх албаар MACRO-той нийтлэл сонгосон юм. Та бүхэн Plugin-ийн үр дүнг олоорой.

Зар сурталчилгаа

Зураг ба EXCEL VBA. Тэгэхээр нэрнээсээ л ойлгомжтой байна. Зургийг VBA-тай холбоно гэсэн үг. Юуны өмнө бидэнд нэг зураг хэрэгтэй. Ямарч зураг байж болноо. Миний хувьд Сайтныхаа ЛОГО-г ашиглахчихлаа. Болохгүй юм байхгүй биз дээ залуусаа 🙂

Pic_VBA_1

Энэ зураг маань Picture 1 гэж нэрлэгдсэн байна. Дараах зургаас хараарай. Энэхүү нэршил маань маш чухал гэдийг бас анхаараарай. Юунд гэхээр VBA код бичих үед.

Pic_VBA_2

За одоо ахиад нэг дүрс үүсгье. Энэ бол VBA код удирдах товч юм. Өөрөөр хэлбэл энэ код дээр дарах замаар дээрх зургийг удирдана. Зураг удирдана гэдэг маань зургийг "Aлга болгоно" эсвэл "Ил гаргана" гэсэн хоёр л үйлдэл юм.

Pic_VBA_3

Энэ үүсгэсэн дүрс маань Rounded Rectangle 2 гэж нэрлэгдсэн байна. Энэ нэршил нь бас чухал шүү. Мөн л бидний бичих гэж байгаа VBA кодонд хамаатай нэршил юм.

Зар сурталчилгаа

Зиак одоо VBA кодоо бичие. VBA кодыг VBE-т шинэ Модуль нэмэх замаар үүсгэнэ.

Pic_VBA_4

Модульд дараах VBA кодыг бичнэ. Үүнд:

[php]

Sub Macro1()
With ActiveSheet.Shapes("Rounded Rectangle 2″).TextFrame2.TextRange.Characters
If .Text = "Hide" Then
.Text = "Show"
ActiveSheet.Shapes("Picture 1″).Visible = False
Else
.Text = "Hide"
With ActiveSheet.Shapes("Rounded Rectangle 2″)
ActiveSheet.Shapes("Picture 1″).Visible = True
End With
End If
End With
End Sub

[/php]

Одоо дараах зааварын дагуу үүсгэсэн код удирдах товчийг дээрх VBA кодтой холбоно.

Pic_VBA_5

Энэ бүгдийн үр дүнд бидний загвар бэлэн болно.

Pic_VBA_6

Үүнийг хөдөлгөөнт зургаар илэрхийлэе.

PICVBAЗиа ингээд боллоо. Танд энэхүү загвар хэзээ хэрэг болох бэ гэвэл таны ямар нэгэн файл загварчлалд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

One Response to Зураг ба Excel VBA

  1. Burmaa хэлдэг:

    surchlaa tnk u

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares