Зебра, зебра, зебра [1-3]

Зебра, зебра, зебра. Та бүхэн зебра гэж юу болох талаар мэдэж байгаа байх. Энэ бол алаг тахи юм. Миний хувьд алаг тахийг яг амьдаар нь хараагүй ч энд тэнд зургийг нь бол хангалттай их харсан. Ерөнхийд нь дүрсэлбэл хар, цагаан өнгө ээлжилсэн (туузан өнгө) арьстай, манай морьтой төстэй амьтан байдаг. Алаг тахиний зургийг дараах зургаас харж болно. Тэгвэл иймэрхүү хар цагаан алагласан өнгөтэй (заавал хар цагаан байх албагүй) аливаа юмс үзэгдлийг гадна дотныхон гол төлөв зебра гэж нэрлэдэг. Тэгэхээр Excel программ зебра хоёр яаж холбогдох бэ? Мэдээж өнгөөр холбогдоно. Иймээс бид энэ удаагийнхаа нийтлэлээр алаг тахины тухай бус, харин зебра гэсэн өнгөний тухай ярих гэж байгаа нь тодорхой боллоо.

Зар сурталчилгаа

zeb-1

Та бүхэн ямар нэгэн программ дээр ажиллаж байх явцдаа дараах зурагт үзүүлсэн хүснэгттэй тааралдаж байсан байх.

Zeb-3

Тэгвэл энэ төрлийн хүснэгтийг ЗЕБРА хүснэгт гэж нэрлэдэг. Хэн нэгэн нь таниас дээрх зебра хүснэгтийг хэрхэн яаж хийх талаар асуувал чадна гэж хэлэхээс өмнө жаахан бодоорой. Зебра хүснэгт хийх процедур харагдаж байгаа шигээ тийм ч амархан биш юм шүү. Энэ нь зебра хүснэгт хийж чадахгүй хүмүүсийн хувьд шүү дээ. Хэрэв та энэ нийтлэлийг уншаад зебра хүснэгт хийж чаддаг болчихвол ЧАДНА гэж чангаар хашигарсан ч болно шүү дээ.

Дээрх зебра хүснэгтийг гар аргаар хийж болох хэдий ч маш их ажиллагаа шаардана. Гар аргаар хийх процедурын хувьд мөр алгасч  мужийг өнгөөр будах процесс юм. Энэ талаар дараах зурагаас үзэж болно.

Zeb-4

Хэрэв танд цаг, зав их, нэг ажлыг уйдаж, залхалгүй хийх чадвар байгаа бол энэ аргыг ашиглахад нээх буруудахгүй байх 🙂 🙂 🙂 . Гэхдээ л Excel программ 1 сая мөртэй гэдгийг санаарай.

Зар сурталчилгаа

Тэгвэл энэ зебра хүснэгтийг Excel программ дээр хэрхэн автоматаар хийдэг тухай одоо танилцуулъя. Зебра хүснэгтийг Excel программ дээр 2 аргаар хийх боломжтой. Үүнд:

  1. Table ашиглах замаар
  2. Conditional Formatting ашиглах замаар

Table ашиглах замаар зебра хүснэгт хийх нь

Энэ аргаа зебра хүснэгтийг маш хурдан хугацаанд хийх боломжтой. Бидэнд дараах хүснэгтэн мэдээлэл өгөгдсөн байна.

Zeb-5

Энэ хүснэгтийг зебра хүснэгт болгохын тулд:

  1. Хүснэгтийг сонгоно. Өөрөөр хэлбэл A1:E8 мужийг сонгоно.
  2. Insert цэснээс Table коммандыг өгч, Table цонхыг нээнэ. Үүний үр дүнд Table цонхонд A1:E8 мужийн мэдээлэл орсон байх болно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Zeb-6

Ингээд OK коммандыг өгөхөд бидний сонгосон мэдээлэл зебра хүснэгтэнд орсон байх болно. Үүссэн зебра хүснэгтийг дараах зурагт үзүүлэв.

Zeb-7Одоо та зебра хүснэгтийн доор буюу 9-р мөрөнд шинээр мэдээлэл оруулахад зебра хүснэгт автоматаар мэдээллийг зебра төлөвт оруулна.

Table ашиглаж зебра хүснэгт үүсгэсэн нөхцөлд HOME цэсний Format as Table коммандаар зебра хүснэгтийн өнгө, будаг форматыг өөрчлөх боломжтой.

Жишээлбэл дээр үүсгэсэн зебра хүснэгтийн өнгө будгийг өөрчлөх шаардлагатай болсон гэж үзье. Энэ тохиолдолд үүсгэсэн зебра хүснэгт дээр курсорыг байршуулаад HOME цэснээс Format as Table коммандыг өгч, таалагдсан форматыг сонгоно. Эсвэл форматыг өөрөө ч зохиож болно шүү дээ.

Zeb-9Гэх мэтчлэнгээр зебра хүснэгтийн өнгийг өөрчлөх боломжтой.

Zeb-10

Conditional Formatting ашиглах замаар зебра хүснэгт хийх

Table ашигласан зебра хүснэгтийг ашиглахад төвөгтэй санагдаад байгаа бол Conditional Formatting ашиглаж зебра хүснэгт хийх боломжтой. Энэ талаар дараагийн нийтлэлд бичих болно.

Зар сурталчилгаа

To Be Continued….

Бусадтай хуваалцах

One Response to Зебра, зебра, зебра [1-3]

  1. Ganbayar хэлдэг:

    Oilgomjtoi bna shvv,

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares