Гэгээн Валентины баярын мэндийг хүргье

Зиак эрхэм Exceler-үүд сайхан энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Гэгээн Валентны баярын өдөр. Арай өөрөөр хэлбэл хосуудын баярын өдөр. Манай уншигч Exceler-үүд маань бүгд л хань ижил, хайртай хүнтэй байгаа гэдэгт миний бие  101 хувь итгэлтэй байна. Иймээс бүх Exceler-үүддээ хосуудын баярын өдрийн мэндийг хүргье. Хайр сэтгэл гэдэг хамгаас нандин учрал. Хүн бүхэн хайрлаж дурлаж, догдолж явдаг. Иймээс та бүхэн энэ өдөр хайртай хүндээ хайраа илчилж, хайралсан хүнээ улам бүр хайрлаж, халамжлаарай.

Зар сурталчилгаа

Энэ баярын өдрийн талаар би өөрийнхөө үзэл бодлыг товчхоон илэрхийлье. Сүүлийн үед манайхан энэ баярыг тэмдэглэдэг болсон. Хэдийгээр манай улсын хувьд албан ёсны баяр биш ч гэсэн залуу хосууд маань энэ өдрийг догдлон хүлээдэг. Зарим хүмүүс энэ өдрийг баяр гэхээсээ илүүтэйгээр гадны соёл, ёс заншилыг дэлгэрүүлэх гэсэн үзэл суртал гэж ойлгодог. Зарим нэг нь үхсэн ламын өдрийг юуг нь тэмдэглэдэг юм бэ гэж янз бүрээр л өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг.

Миний хувьд энэ өдрийг заавал үхсэн лам, гадны баяр гэж үзэхээсээ илүүтэйгээр зүгээр л хосууд, хайртай хүмүүсийн баяр гэсэн агуулгаар нь хүлээж авдаг. Яагаад гэвэл манай улсад хосуудад зориулсан баярын өдөр гэж тусдаа өдөр байдагүй шүү дээ. Иймээс заавал гадна дотных гэхгүйгээр албан бусаар сайхан тэмдэглэн өнгөрүүлэх нь юу нь буруу гэж. Та бүхэн гэгээн хайрын өдрийн сайхан тэмдэглэж өнгөрүүлээрэй.

Сайхан хайр гэж байдаг юм олдвол битгий алдаарай

Хайртай хосууддаа зориулж миний бие нэгэн Excel анимашин хийсэн юм. Та бүхэн энэ файлыг хайртай хүндээ илгээж, хайраа илчлээрэй.

Love

Энэхүү Excel анимашинд ямар нэгэн хамгаалалт хийгээгүй учраас та бүхэн хүссэн хэлбэрээрээ өөрчилж болно. Мөн энэ анимашин VBA код дээр суурилан хийгдсэн тулд Excel программынхаа макрог идэвхжүүлээрэй. Танд амжилт хүсье.

Зар сурталчилгаа

ФАЙЛ ТАТАЖ АВАХ.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares