“График загварчлал” номны төслийн хэлэлцүүлэг

Excel хэрэглэгч нартаа өглөөний мэнд хүргье. Өнөөдөр амралтын өдөр. Та бүхэн амралтаа сайхан өнгрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд өнөөдрөөс эхлэн фитнессд явахаар шийдлээ. Гэхдээ энэ шийдвэрийг яг өнөөдөр ч гаргаагүй юмаа. Арваад хоногийн өмнө фитнессд явна гээд бүртгүүлчихсэн байсан юм. Харин өнөөдрөөс л ажил хэрэг болгохоор шийдлээ. Тодорхой хэмжээнд фитнессд явж, биеийн тамираар хичээллэхгүй бол жин нэмэгдээд байх шиг байна.Ялангуяа бидэнд шиг компьютерийн ард суудаг хүмүүсийн жин илүү амархан нэмэгддэг. Гэхдээ бид яадгаа алдатал таргалаагүй л дээ гэж жоохон өөрийгөө өмөөрөе 🙂 . Зиак энэ ч яахав гол асуудал руугаа ороё.

Зар сурталчилгаа

Бидний бичсэн өмнөх 3-4 нийтлэл маань Excel программыцн графиктай холбоотой нийтлэлүүд байсныг та бүхэн анзаарсан байх. Та бүхэн үүнийг санаандагүй тохиолдолууд гэж бодож байсан уу. Мэдээж үгүй юм. Энэ нь бидний бэлтгэж байгаа нэгэн бүтээлтэй холбоотой юм.

Бид өнгөрсөн сараас эхлэн "Excel программ дахь график загварчлал" гэсэн нэртэй нэгэн ном бичиж эхэлсэн. Гэхдээ яг одоогийн байдлаар бэлэн болоогүй байгаа л даа. Номонд орох нийтлэлүүдээ эхнээс нь боловсруулаад явж байгаа. Ном бэлэн болох хугацааг яг таг хэлж мэдэхгүй байна.

Тус номонд Excel программын график хэрэгсэлтэй хэрхэн яаж ажиллах тухай мөн Excel загварчлал хэрхэн хийх талаарх зөвлөмж нийтлэлүүдийг оруулж байгаа болно. Бидний төлөвлөж байгаагаар "Excel программ дахь график загварчлал" номыг үндсэн гурван бүлэгтэй хийе гэж бодож байна. Үүнд:

1. Графиктай ажиллах үндсэн техникүүд

Энэ хэсэгт Excel программын график хэрэгсэлүүдийн талаарх танилцуулга, тэдгээрийг хэрхэн яаж ашиглах талаар товч зөвлөмж зөвөлгөөг өгнө. Гэхдээ энэ хэсэгт төдийлөн нуршсан зүйлийг бичихгүй байх гэж төлөвлөж байна. Учир нь Excel хэрэглэгч нар маань энэ талын мэдээлэл сайтай байдаг.

Зар сурталчилгаа

column_chart4

2. Зарим нарийн төвөгтэй график байгуулах техник

Энэ бүлэгт Excel программ дээр шууд хийх бломжгүй, нарийн төвөгтэй графикуудыг хэрхэн хийх талаарх зөвлөмжүүдийг бичнэ гэж төлөвлөж байна. Нарийн төвөгтэй график гэдэг нь Excel программын графикын үндсэн төрлүүдэд байдаггүй боловч тэдгээрийг ашиглаж, холбогдох форматын тохиргоог хийсний үр дүнд гаргаж авсан өнгө үзэмж, хэлбэр дизайн сайтай графикууд юм.

Excel_charts1

Жишээлбэл алхамт график, ватерфалл график, нөхцөлт график зэрэг графикын төрлүүдийг дурдаж болно. Эдгээр графикын төрлүүд нь Excel программын графикын үндсэн төрөлд байдаггүй. Бид өмнөх нийтлэлүүдээр "Ноён ногооныг Excel графикаар хэрхэн илэрхийлсэн бэ" гэсэн нийтлэлийг бичиж байсан. Энэхүү нийтлэлтэй төстэй график загваруудыг энэ номонд бичихээр төлөвлөж байна. Гэхдээ яг энэхүү нийтлэл биш юм шүү гэдийг анхаараарай.

3. Excel программ дахь график автоматжуулалт

Энэ бүлэгт бид Excel программын нэмэлт хэрэгсэлүүд болох Checkbox, Combobox, ScrollBar зэргийг дангаар болон VBA кодтой хослуулан ашиглаж, графикыг хэрхэн автоматжуулах, мөн хэрхэн анимашн хэлбэрт оруулах талаар зөвлөмж, нийтлэлүүдийг бичих болно.

Excel_charts

Бид өмнө нь график автоматжуулалттай холбоотой "Excel ба анимашн" , "Графикын өнгийг хэрхэн автоматжуулах бэ" гэсэн нийтлэлүүдийг авч үзэж байсныг та бүхэн санаж байгаа бизээ.

Иймд та бүхэн тус номонд Excel программын график хэрэгсэлтэй холбоотой ямар нийтлэл оруулахыг хүсч байгаа, мөн график хэрэгсэлтэй холбоотой ямар төрлийн Excel загварчлалыг хийлгэх хүсэлтэй байгаа талаар бидэнд санал хүсэлтээ илгээнэ үү. Өөрийн санал хүсэлтийг И-Мэйл хаяг болон энэхүү нийтлэлийн СЭТГЭГДЭЛ хэсэгт үлдээгээрэй.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

9 Responses to “График загварчлал” номны төслийн хэлэлцүүлэг

  1. СУРАЛЦАГЧ хэлдэг:

    НОМ ХЭЗЭЭ БЭЛЭН БОЛОХ ВЭ?

    • Excelmn хэлдэг:

      VLOOKUP функцийн хэрэглээ ба тайлбар бэлэн болсон. График загварчлал удахгүй худаалдаанд гарах болно.

  2. Суралцагч хэлдэг:

    Ижил цаг хугацаатай мөртлөө олон төрлийн үзүүлэлтүүдийн график маш олныг зурах шаардлага гардаг бөгөөд бага хугацаанд бүгдийг нь автоматаар зурах боломж байна уу?. Жишээлбэл өнгийг нь жаахан өөрчлөөд л өөр график болчихдог бол амар байна.

  3. amartuvshin хэлдэг:

    hi udriin mend.“График загварчлал” ном нь худалдаанд гарсан уу

  4. Давхарбаяр хэлдэг:

    Сайн байна уу? Энэ ном гарсан уу?
    гарсан бол хаанаас авахвэ?

  5. Суралцагч хэлдэг:

    Хүлээсээр л

  6. Суралцагч хэлдэг:

    Судалгааны ажлыг автоматжуулах боломжтой юу, боломжтой бол тэр талаар нэг нийтлэл оруулаач

  7. ama хэлдэг:

    Hezee belen boloh nom be

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares