Графикын өнгийг хэрхэн автоматжуулах бэ

За уншигч та бүхэнтэйгээ  урт удаан хугацаанд уулзаагүйд хүлцэл өчье. Хаагуур юу хийж явсан, веб хуудас яагаад удаан хугацаанд ажилаагүй талаараа дараа нэг тухайхан шиг нийтлэл бичнээ. Энэ удаад шууд ажилдаа ороё. Хичээлийн шинэ жил ч эхлээд удаагүй байна. Шинэхэн дээр нь ганц сайхан нийтлэл бичие. Энэ удаад графикын өнгө дизайныг хэрхэн автоматжуулж болох талаар нийтлэл бичих болно. Мэдээж автоматжуулах гэсэн үг өгүүлбэр явж байгаа учраас VBA-тай холбогдоно гэсэн үг. За ингээд олон зүйлийг нуршилгүйгээр хэрхэн яаж гэсэн асуултанд хамтдаа хариулцгаая.

Зар сурталчилгаа

Бидэнд дараах мэдээлэл өгөгджээ. Үүнд:

CChart_1

Мэдээж дээрх мэдээлэл нь юуны ч төрлийн мэдээлэл байж болно л доо. Зүгээр л зохиогоод тавьчихсан мэдээлэл шүү. Бидэнд мэдээллийн агуулга нь тийм ч чухал биш болохоор.

За одоо A1:B5 муж дахь мэдээллийг ашиглаад PIE төрлийн график байгуулья.

CChart_2Үүний үр дүнд дараах зурагт үзүүлсэн график үүсэх болно.

Зар сурталчилгаа

CChart_3Бид сая графикаа байгуулчихлаа. Одоо энэхүү графикын өнгийг хэрхэн удирдах талаар бичие.

Графикын өнгийг автоматжуулахын тулд юуны өмнө Command Buttom үүсгэнэ. Өөрөөр хэлбэл Товч үүсгэн гэсэн үг юм. Энэхүү үүсгэсэн Товч дээр дарах замаар графикын өнгийг удирдана. Хэрхэн Товч үүсгэх талаар дараах зурагт үзүүлэв.

CChart_4Дээрх зурагт үзүүлсэн цэс нь Excel программын Developer Ribbon-ийн цэснүүд болно. Ингээд Excel программын аль нэг нүдэнд Command Button товчийг байршуулна. Манай жишээний хувьд D1 нүдний орчимд Command Button-ийг байршуулсан болно.

CChart_5Command Button-ийг байршуулах үетэй зэрэгцээд Assign Macro цонх нээгдэх ба тус цонхны New товч дээр дарж дараах VBA кодыг бичиж өгнө. Үүнд:

Sub Button3_Click()
Dim cht As ChartObject
Dim i As Integer
Dim vntValues As Variant
Dim s As String
Dim myseries As Series

For Each cht In ActiveSheet.ChartObjects
For Each myseries In cht.Chart.SeriesCollection

If myseries.ChartType <> xlPie Then GoTo SkipNotPie
s = Split(myseries.Formula, ",")(2)
vntValues = myseries.Values

For i = 1 To UBound(vntValues)
myseries.Points(i).Interior.Color = Range(s).Cells(i).Interior.Color
Next i
SkipNotPie:
Next myseries
Next cht
End Sub

Энд хамгийн эхний Sub Button3_Click, хамгийн сүүлийн End Sub гэсэн код нь бидний өмнө нь байгуулсан Command Button-ийн код болно. Иймээс өөр нэртэй command Button-нд энэхүү кодыг ашиглахдаа сая дурдсан эхний болон эцсийн кодыг өөрчлөх шаардлагатай юм шүү.

CChart_6За одоо сүүлийн алхамыг хийж гүйцэтгэе. Энэ бол маш энгийн. Та графикынхаа үзүүлэлтүүдийг ямар өнгөөр илэрхийлмээр байна гэсэн сонголтыг одоо хийж өгнө. Үүний тулд өгөгдсөн мэдээллийн үзүүлэлтүүдийг өөрт тохирсон өнгөөр будна. Жишээлбэл Excel.mn-ийг графикт Ногоон өнгөөр, News.mn-ийг графикт Улаан өнгөөр, Olloo.mn-ийг Хөх өнгөөр гэх мэтчилэн өнгөний сонголтыг хийж, харгалзах мэдээллийг тухайн өнгөөр будна.

CChart_7Ингээд графикынхаа өнгийг дээрх зурагт үзүүлсний дагуу тодорхойлсоны дараа Command Button товчийг дарахад таны тодорхойлсон өнгүүдээр үүссэн график будагдах болно. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares