Бидний тухай

Сайн байна уу. Та миний www.EXCEL.mn веб хуудсанд тавтай морил. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Оюутан цагийн хүсэл мөрөөдөл, хөдөлмөрлөж, хуримтлуулсан туршлагад үндэслэн www.EXCEL.mn веб хуудсыг нь анх 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдөр www.excelpedia.org нэртэйгээр нээж байсан түүхтэй. Excel программын тухай мэдэхгүй хүн байхгүй боловч Excel программ дээр мэргэжлийн түвшинд ажиллах боловсон хүчин тийм ч хангалттай бус гэж би хувьдаа үздэг. Иймээс өөрийн олсон мэдсэн зүйлээ дан ганц өөртөө хадгалж зэврүүлж байснаас та бүхэнтэй хуваалцаж, мэдлэг чадвараа улам бүр хөгжүүлэх, үнэлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр энэхүү веб хуудсаа ажиллуулж байна. Энэхүү веб хуудас маань та бүхний мэдлэг чадварт үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт миний бие туйлын итгэлтэй байна. Та бүхэнд амжилт хүсье.

Зар сурталчилгаа

Веб хуудасны ерөнхий агуулга

Бид энэхүү веб хуудасанд Excel программын томьёо, функцүүдийг хэрхэн ашиглах талаар зөвлөмж, хичээлүүдийг оруулдаг. Мөн орчин үеийн санхүүгийн онолын загварууд, нягтлан бодох бүртгэлийн загварчлал, хялбаршуулсан тооцоолол зэргийг Excel программ дээр хэрхэн хийх талаар оруулж байх болно.

Бидний гол зорилго бол энэхүү веб хуудсыг Excel программын нэвтэрхий толь болгох явдал юм. Иймээс бид энэхүү вэб хуудсанд Excel программтай холбоотой бүхий л төрлийн мэдээлэл агуулагдах хүртэл нь хөгжүүлэх болно.

www.excel.mn сайтын албан ёсны олон нийтийн сүлжээний хаяг. Та бүхэн бидэнтэй нэгдээрэй.

Та энэхүү веб хуудсанд зочилсноор:

Зар сурталчилгаа

  1. Excel программын стандарт функцүүдийг хэрхэн ашиглах, түүний хэрэглээний талаарх зөвлөмж, жишээ;
  2. Exel программын стандарт функцүүдийг ашиглан танд тулгарч буй зарим асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх жишээ, тайлбар;
  3. Excel программд VBA (Visual Basic Application)-г хэрхэн ашиглах талаарх тайлбар, зөвлөмж;
  4. Excel программд VBA ашиглах замаар танд тулгарч буй зарим асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх жишээ, тайлбар;
  5. Санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн талаарх зарим асуудлыг Excel программ дээр хэрхэн загварчлах талаарх жишээ, зөвлөмж;

зэрэг асуудлуудыг судлах боломжтой.

Мөн бид дотоод, гадаадын зочин судлаач, мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний бүтээлийг нийтэлнэ. Иймээс тус нийтлэлд гарч байгаа зарим үзэл, бодол, дэвшүүлсэн санаа нь нийт www.excel.mn-н үзэл баримтлал биш байна гэдгийг тэмдэглэе.

Та бүхний өдөр тутмын ажил мэрэгжилд шаардлагатай, судалгаа шижилгээний зориулалтаар ашиглах боломжтой Excel программ болон VBA ашиглан хийсэн нэмэлт хэрэгсэл, загвар файлууыг байршуулж байх болно. Гэхдээ хүний хүч хөдөлмөрийг шаардсан зарим загвар файл, Excel программын нэмэлт хэрэгсэлүүд төлбөртэй байна. Энэ нь бүх файл, хичээлд хамаарахгүй болно.

Миний тухайд …

Намайг Мөнхцогтын Жавхлантөгс гэдэг. Би Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1986 оны 2 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. Миний бие 2003 онд Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийг, 2007 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг тус тус төгссөн.

Миний бие www.EXCEL.mn сайтыг 2010 онд үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд ерөнхий админаар ажиллаж байна. Үндсэн ажил мэргэжилийн хувьд 2007 оноос хойш банк санхүүгийн салбарт, 2010 оноос уул уурхай, барилга, газар тариалангийн салбарт ажиллаж байна.

EXCEL.mn веб хуудсыг хэрхэн ажилуулдаг бэ?

Би энэхүү веб хуудсыг 100% өөрийн хүсэл сонирхол, хоббиндоо тулгуурлан ажиллуулж байна. Веб хуудсанд тавигдаж буй мэдээллүүдийг өөрийн мэдлэг, туршлагад үндэслэн боловсруулж оруулдагаас гадна зарим нийтлэлийг бичиж боловсруулахдаа гадны ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг веб хуудаснуудыг өргөн ашигладаг.

Веб хуудасны санхүүжилтийн хувьд EXCEL.mn-н зүгээс боловсруулан гаргаж буй төлбөртэй мэдээлэл болон ном зохиолын борлуулалт болон миний өөрийн бусад орлогоос санхүүжиж байна.

Хэрэв та бидний үйл ажиллагааг дэмжихийг хүсвэл:

  1. EXCEL.mn-н зүгээс боловсруулан гаргаж буй төлбөртэй мэдээллийг худалдаж авах;
  2. Сургалт семьнар зохион байгуулах;
  3. Манай веб хуудсанд өөрийн баннер байршуулах;
  4. Өөрийн веб хуудсандаа манай веб хуудасны баннерыг байршуулж, олон нийтэд сурталчлах;
  5. Бусад аль ч хэлбэрээр манай веб хуудсыг олон нийтэд таниулах (Facebook, twitter, ажлын хамт олон, banner гэх мэтчилэн аль хэлбэр байж болно);
  6. MS Excel программтай холбоотой сургалтын материалиар хангах;

зэрэг хэлбэрээр дэмжих болохоос гадна дээр дурьдагдаагүй бусад аль ч хэлбэрээр дэмжиж болно.

Манай сайтаар зочилсонд баярлалаа. Таны ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсье

 

www.EXCEL.mn

Зар сурталчилгаа

Sharing is caring!

19 Responses to Бидний тухай

  1. ganzoo хэлдэг:

    sain bain uu

  2. ariuka хэлдэг:

    Hi, heregtey web bna, gehdee contentuud jhn hotsrogdson bna. Vb.ee shinechleh heregtein bna gej bodogdloo, odoo 2007 ashigladag humuus hovor blguidee.

    • Excel.mn хэлдэг:

      Сайн байна уу. Хэдийгээр хуучин хувилбар ашиглаж байгаа ч гэсэн Excel программ дээр ажиллах үндсэн зарчмууд нь адилхан болохоор ялгаа байхгүй байх гэж бодож байна. Гэхдээ шинэ хувилбарууд дээр гар ажиллагаа хөнгөвчилсөн нэлээдгүй зүйлүүд нэмэгдсэн байна лээ.

  3. Tsogoo хэлдэг:

    Амжилт хүсье. Баярлалаа

  4. Tsogoo хэлдэг:

    Баярлалаа. Амжилт хүсье

  5. nasandelger.ch хэлдэг:

    udriin mend sanhuuchded heregtei medeeleluud bna.Bayarlalaa

  6. Togtokh хэлдэг:

    demjij bna, amjilt

  7. Online Marketing хэлдэг:

    Сайн байна уу? Танай веб хуудсыг болон үйл ажиллагааны талаар сонирхлоо. Үнэхээр хэрэгтэй мэдээлэл бэлтгэдэг санагдлаа. Тэгээд танай веб хуудсыг болон танай үйл ажиллагааны талаар сошиал медиагаар үнэхээр үр дүнтэй сурталчилахыг танайд санал болгож байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах болон хамтран ажиллах сонирхол танайд байгаа бол бидний фб хаяг руу PM явуулаарай. Баярлалаа.

    https://www.facebook.com/marketsee

  8. Зочин хэлдэг:

    Маш хэрэгтэй веб хуудас бна.Санхүүгийн бид нарт Эксел дээр мэдэхгүй асуудал зөндөө гардаг.Ийм веб байдгийг дөнгөж л мэдлээ.Өөрийн мэдлэгээ бусадтай хуваалцана гэдэг сайхан чанаруудын нэг. Админ танд ажлын амжилт хүсье.

  9. Цээгий хэлдэг:

    Маш хэрэгтэй веб хуудас бна.Санхүүгийн бид нарт чухал олон мэдээлэл бна. Ийм сайт байдгийг сая л мэдлээ. Админ танд ажлын өндөр амжилт хүсье.

  10. saruul хэлдэг:

    sn bnuu heregtei huudas bn bnga uilchluuleh bolno.
    bi ch bas exceliig mash ih sonirhodog.
    tanid ajil hudulmuriin undur amjilt husiii AMJIILT

  11. saruul хэлдэг:

    sn bnuu heregtei huudas bn bnga uilchluuleh bolno.bi ch bas exceliig mash ih sonirhodog.tanid ajil hudulmuriin undur amjilt husiii AMJIILT

  12. Зулаа хэлдэг:

    Сайн байна уу,
    Гишүүнчлэлээр бүртгүүлснээр ямар давуу талтай вэ?
    Танайхаас гаргасан анхан шатны сурах материалаар хангах уу.

  13. Dashka Dashka хэлдэг:

    Facebook deer page neemeer yum baina daa account based page neesen ch bolno

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares