Баярлалаа ЭРХЭМ EXCELER-үүдээ

За шинэ он гарахад хэдхэн цаг үлдлээ. Энэ хугацаанд амжиж та бүхэндээ баярласан, талархсан сэтгэлээ илэрхийлэе. Юуны өмнө та бүхэндээ ШИНЭ ЖИЛИЙН ГАЛ ХАЛУУН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЬЕ. Та нар минь 2015 ондоо Excel программаа үргэлжилүүлэн судалж, Excel программ дээр ажиллах ур чадвараа улам бүр нэмэгдүүлж, хөгжүүлээрэй гэж миний зүгээс хүсэн ерөөж байна. За тэгээд хамгийн чухал нь АЗ, ЖАРГАЛТАЙ, ЭРҮҮЛ ЭНХ байхыг та бүхэндээ дахин хүсье.

Зар сурталчилгаа

Бидний бэлтгэсэн зөвлөмж, нийтлэлүүдийг маань алгасалгүй уншиж, санал бодол, баярласан талархасанаа илэрхийлж байдаг та бүхэндээ БАЯРЛАЛАА.

HNY-2015

За ингээд 2014 он маань дуусч, 2015 он маань эхлэх гэж байна. Та бүхэндээ 2014 онд хийсэн бүтээсэн ажил хөдөлмөрөө тайлагная.

EXCEL.mn сайтын 2014 он хийсэн бүтээлүүд 

EXCEL.mn сайт нь 2014 онд давхардсан тоогоор нийт 64 нийтлэл бичиж боловсруулсан. Мөн дараах арилжааны шинжтэй бүтээлүүдийг боловсруулсан.

  • САНХҮҮГИЙН ТАЙЛАН ДАХЬ EXCEL ЗАГВАРЧЛАЛ (СЕМИНАР)
  • EXCEL АВТОМАТЖУУЛАЛТ (СЕМИНАР)
  • VLOOKUP (ВИДЕО ХИЧЭЭЛ)
  • 100 АСУУЛТ, 100 ХАРИУЛТ (НОМ)
  • LOAN-XL загвар (нийтлэг хэрэглээний EXCEL загвар)
  • FINANCE-XL загвар (нийтлэх хэрэглээний EXCEL загвар)
  • Бараа, татан авалтын загвар (Захиалгат EXCEL загвар)
  • Мэдээлэл харицуулалтын загвар (Захиалгат EXCEL загвар)
  • Захиалгын нэгтгэл, захиалгын хуудас (Захиалгат EXCEL загвар)
  • Мэдээлэл бүртгэлийн загвар (Захиалгат EXCEL загвар)

Биднийг үнэлж, бидэнд итгэж, бидний зүгээс боловсруулсан бүтээлүүдийг авч, сургалт семинар оролцсон та бүхэндээ БАЯРЛАЛАА.

Зар сурталчилгаа

EXCEL.mn сайтыг шууд дэмжигч …

Та бүхэн БИДНИЙ ТУХАЙ гэсэн хуудаснаас дараах текстийг олж уншсан байх.

[stextbox id="grey"]

Хэрэв та бидний үйл ажиллагааг дэмжихийг хүсвэл:

  1. EXCEL.mn-н зүгээс боловсруулан гаргаж буй төлбөртэй мэдээллийг худалдаж авах;
  2. Бидний зүгээс зохион байгуулсан сургалт семинарт оролцох;
  3. Манай веб хуудсанд өөрийн баннер байршуулах;
  4. Өөрийн веб хуудсандаа манай веб хуудасны баннерыг байршуулж, олон нийтэд сурталчлах;
  5. Бусад аль ч хэлбэрээр манай веб хуудсыг олон нийтэд таниулах (Facebook, twitter, ажлын хамт олон, banner гэх мэтчилэн аль хэлбэр байж болно);
  6. MS Excel программтай холбоотой сургалтын материалиар хангах;

[/stextbox]

Дээрх чиглэлийн хүрээнд бидэнтэй хамтарч ажилласан бүх EXCELER-үүддээ БАЯРЛАЛАА. Мөн бидний үйл ажиллагааг ямар нэгэн хэлбэрээр дэмжиж ажиллахаар төлөвлөж байгаа бүх уншигчид, EXCELER-үүддээ БАЯРЛАЛАА.

EXCEL.mn сайтыг шууд бусаар дэмжигч байгууллагууд

EXCEL.mn сайтын үйл ажиллагааг шууд бусаар дэмжиж, техникийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангаж байгаа дараах байгууллагуудад баярласан талархсан сэтгэлээ илэрхийлэх нь зүйтэй байхаа. Үүнд:

  1. Үндэсний дата төв
  2. Датаком ХХК
  3. WordPress.com
  4. Microsoft Corparation
  5. Facebook.com
  6. Google.com
  7. Yahoo.com

За WordPress, Microsoft, Facebook, Google, Yahoo зэрэг  байгууллагууд бидний талархалын мэндчилгээний талаар ч мэдэхгүй байх доо. Гэхдээ яахав EXCEL.mn сайтыг хөтлөн явуулахад чухал үүрэг оролцоотой байдаг учраас эдгээр байгууллагуудыг дурдахгүй байх аргаггүй юм.

EXCEL.mn сайтын 2015 оны ажлын төлөвлөгөө

Бид ирэх 2015 онд та бүхэндээ улам сонирхолтой нийтлэл, зөвлөмжүүдийг EXCEL.mn сайтаараа дамжуулж хүргэх болно. Мөн 2015 онд дараах ажилуудыг хийхээр төлөвлөж байна. Үүнд:

  1. Өмнө нь боловсруулсан загвар, тооцоолуурыг шинэчилж, улам бүр боловсронгуй болгох, алдаа дутагдалыг засч, сайжруулах
  2. Шинээр нийтлэг хэрэглээний загвар, тооцоолуур боловсруулах
  3. Шинээр ном зохиол бичих,
  4. Сургалт семинарын агуулга, хөтөлбөрийг баяжуулж, нэр төрлийг олшируулах
  5. Урт хугацааны сургалт семинар зохион байгуулах

За ингээд 2014 оны сүүлийн нийтлэлээ дуусгая. Жоохон яаруу бичлээ. Алдаатай бас орхигдуулсан зүйл байж магадгүй. Хэрэв тэгсэн бол та бүхнээс хүлцэл өчье. АМЖИЛТ, АМЖИЛТ, АМЖИЛТ 2015 ОН

ТА БҮХЭНД EXCEL.MN САЙТЫН ЗҮГЭЭС ШИНЭ

ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ.

ХҮНДЭТГЭСЭН;

Зар сурталчилгаа

hny-2015-2

Бусадтай хуваалцах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares