Багана алагсч нийлбэр авах техник

Зиак оройн мэнд Exceler-үүд. Сайхан амарцгааж байна уу. Гадаа энэ өвөл ороогүй их цас орж, хотын их тоосыг дарж, чийгэлж өглөө. Амралтын өдрүүдийн өглөө агаар үнэхээр сайхан байлаа. Өнгөрсөн долоо хоногт манай идэвхтэн уншигч Ganaa Bayar маань надаас нэг асуултыг асуусан юм. Анхандаа асуудлыг сайн ойлгоогүй шууд + тэмдгээр шийдчих гээд хэлсэн чинь надруу файлаа явуулсан юм. Тулгарсан асуудлыг харсан чинь нэлээд сонирхолтой санагдсан тул Ganaa Bayar -ийн асуудлыг хэрхэн шийдсэн талаар нийтлэл бичихээр болсон. За ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг бичие.

Зар сурталчилгаа

Үүссэн асуудал

Бидэнд дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгджээ.

2015.03.15_1

Энэхүү мэдээллээс шар өнгөөр будсан баганын утгуудын нийлбэрийг G багана дээр тодорхойлох шаардлага гарчээ. Өөрөөр хэлбэл дараах зурагт үзүүлсний дагуу нийлбэр авах томьёолол юм.

2015.03.15_2

Хэдийгээр энэ асуудлыг дээрхтэй адил зарчмаар шууд нэмж болох боловч их хэмжээний мэдээлэл дээр нэг бүрчлэн гараар сонгож, нийлбэр олно гэдэг нэлээдгүй төвөгтэй ажил болно. Жишээлбэл 1000 баганатай мэдээлэл өгөгдсөн бол гараараа нэг бүрчлэн багана алгасч мэдээлэл сонгоно гэсэн үг. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн хялбарчилж, томьёолох талаар тайлбарлая.

Асуудлыг шийдсэн нь

Өгөгдсөн мэдээллээс хамгийн түрүүнд харах асуудал бол мэдээллийн зүй тогтол юм. Өөрөөр хэлбэл өнгөөр будсан баганаууд сондгой тоотой багана дээр оршиж байгааг анхаарах хэрэгтэй. Энэ зүй тогтлыг дараах зурагт үзүүлэв.

Зар сурталчилгаа

2015.03.15_3

Тэгэхээр бид өгөгдсөн мэдээллийн баганын дугаарыг нэн тэргүүнд тодорхойлно. Үүнийг бид COLUMN функцээр тодорхойлж болно.

=COLUMN(A1:E1)

2015.03.15_4

Дээрх COLUMN функцийн үр дүн G1 нүдэнд 1 гэж гарах боловч тухайн нүдэнд ={1,2,3,4,5} гэсэн тоонуудыг агуулж (F9 товч дарах замаар харна) байгаа болно. Эдгээр тоо нь сонгогдсон мужийн баганын дугаар юм. Бид баганын дугаарыг тодорхойлсон учраас одоо тухайн тоонуудын тэгш сондгойг 1 болон 0 гэсэн тоогоор ялгаж томьёолно. Үүнийг бид MOD функц ашиглах замаар шийднэ.

=MOD(COLUMN(A1:E1),2)

2015.03.15_5

Дээрх томьёоны үр дүн G1 нүдэнд 1 гэж гарах боловч тухайн нүдэнд ={1,0,1,0,1} тоонуудыг (F9 товч дарах замаар харна) агуулна. Бид нэгэнт багануудын тэгш сондгой ялгаж чадсан тул SUM болон IF функцийн тусламжтайгаар сондгой дугаартай багана буюу 1 гэсэн тоонд харгалзах мэдээллүүдийг нэгтгэж харж чадна. Үүнийг одоо томьёолоё.

=SUM(IF(MOD(COLUMN(A1:E1),2)=1,A1:E1,0))

2015.03.15_6

За ингээд дээрх томьёоны үр дүнг CTRL+SHIFT+ENTER коммандаар гаргахад сондгой дугаартай баганын утгуудын нийлбэр гарах болно. Манай жишээний хувьд G1 нүдэнд 207 [46+91+70=207] гэсэн хариу гарна.

2015.03.15_7

Зиак ингээд Ganaa Bayar уншигчийн маань асуудал шийдэгдлээ. Хэдийгээр энэ асуудал хүн бүхэнд тулгарахгүй ч асуудлыг хэрхэн шийдэж байгаа техникүүдийг та бүхэн сайтар ажиглаарай. Мөн энэ асуудлыг шийдэх хамгийн сайн хувилбар энэ биш ч байж магадгүй. Үүнээс илүү хялбар аргаар шийдэх боломж байж болно. Энэ бол зөвхөн EXCEL.mn-ийн санал болгож буй хувилбар юм шүү.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

17 Responses to Багана алагсч нийлбэр авах техник

  1. Тунгалаг хэлдэг:

    Эксель программ дээр хугарлын цэгийн тооцооллыг яаж хийх вэ?

  2. Undraa хэлдэг:

    Уучлаарай би хийж чадахгүй байна уу. хариу нь зөв гөрөхгүй байх юм аа

  3. uugnaa хэлдэг:

    hi tanai shiidluud sonirholtoi bdag shuu, uneheer taalagddag shuu.

  4. uugnaa хэлдэг:

    oddfprice funktsiin talaar tailbarlaj ogooch

  5. Nomin хэлдэг:

    Оролдлоо. Хариу нь зөв гардаггүй ээ. Яах вэ?

  6. baaska хэлдэг:

    ийм нэг санал байна.
    сондогой эсвэл тэгш дугаарын баганын утгуудыг нэмэхийн тулд 1-р мөрөнд дугаар өгч байгаад сондгой багануудыг 1 тэгш баганыг 2 гэх. дээрх жишээн дээр бол шараар тэмдэглэсэн нь 1 гэсэн дугаар авна.
    дээрх жишээн дээр G1 нүдэнд 1 гэсэн утга өгнө.
    G2 нүдэнд дараах томъёог бичнэ. =sumif($A$1:$E$1,$G$1,A2:E2) гэж болох юм шиг санагдлаа дутугдалтай ч байж магадгүй сэтгэгдлээ хэлээрэй

  7. oogii хэлдэг:

    Ctrl+Shift+Enter гэхээр зөв гарч байна. Ctrl+Shift+Enter нь ямар учиртай юм бол

  8. Зочин хэлдэг:

    Sumif l hangalttai shde ho.

  9. Номин хэлдэг:

    Сайнуу тэгш тооныхоо нийлбэрийг яаж олохуу томъёог нь бичээд өгч болохуу

  10. Зочин хэлдэг:

    Томъёо орсон нүдийг яаж түгжих вэ. засвар оруулж болон өөрчилж болохооргүй түгжих хэрэг гарав

  11. сар хэлдэг:

    ug n nadad ih heregtei ym bn daanch zuv garahgui bn
    tomyo bichij duusaad ctrl+shift+enter gj darsan

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares